Энэ ном нь зохиогчийн 1997 онд хэвлүүлсэн "Иргэний эрх зүй" (ерөнхий анги) номын үргэлжлэл юм. Иргэний эрх зүй нь зохицуулах нийгмийн харилцааны цар хүрээ, төрөл чиглэлийн хувьд томоохон салбар бөгөөд Монгол орон зах зээлийн харилцаанд шилжиж буй үед түүний үүрэг ач холбогдол өсөн нэмэгдэж байна. Энэ бүтээлд иргэний эрх зүйн харилцаан түүний төрөл хэлбэр, эрх үүрэг, гэрээний хэлбэрүүдийг тусгажээ.
Иргэний эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох гол хэрэгсэл нь гэрээ бөгөөд энэ нь зөвхөн улс үндэстний дотоодод төдийгүй олон улсын хооронд төрөл бүрийн худалдаа, арилжаа, зээл, тээвэрлэлт зэрэг харилцаанд өргөн хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл иргэний эрх зүйг гэрээгүйгээр төсөөлөхийн аргагүй учраас гадаад улсын гэрээг өөрийн орны хуультай харьцуулан судлах нь амьдралын тулгамдсан хэрэгцээ болон тавигдах болов. Тэр шаардлагын дагуу зохиогч бүтээлдээ БНХАУ-ын гэрээний зохицуулалт, ангилал, тэдгээрийн тус бүрийн зарчим, ойлголтыг, онцлог шинжийг авч үзсэн байна.
Энэхүү бүтээлд хүний нийгэмд өв өвлөх ёс, журам үүсэж хөгжсөн түүхэн цаг үе, түүнийг уламжлалт заншлын болон төрийн хуулиар зохицуулж ирсэн арга, хэлбэр, онцлог, орчин үеийн өв залгамжлалын эрх зүйн ойлголт, үндсэн шинж, хууль ёсны ба гэрээслэлээр өвлөх, өвлөгдөх эд хөрөнгө хуваарилах, хамгаалах зэрэг асуудлыг тухайлан авч үзээд өөрийн санал, дүгнэлтээ дэвшүүлжээ.
Зах зээлийн харилцаанд зохицуулах, үүрэг нь улам бүр өсөн нэмэгдэж буй хууль зүйн шинжлэх ухааны нэг чухал салбар бол Иргэний эрх зүйн мөн. Монгол Улсын шинэ Үндсэн хуульд үндсийг нь бататгаж, Иргэний хуульд зохицуулах зүйлийн хүрээ хязгаар, төрөл хэлбэр, агуулгыг тодорхойлсон Иргэний эрх зүй улам бүр олон талтай болж, шинэ чиглэлээр хөгжиж байна. Зохиогч нь энэхүү бүтээлээ 2002 оны Иргэний хуулийн үзэл баримтлал болон шинэ материал, бүтээлүүдээр баяжуулан Иргэний эрх зүйн Ерөнхий ангийн үндсэн асуудлыг ойлгомжтойгоор цэгцтэй тайлбарласан байна.
Зохиогч энэхүү сурах бичгээ шинэ сэргэг материал, сүүлийн үед гарсан бүтээлүүдээр баяжуулж өмнөхөөсөө сайжруулахыг хичээсэн бөгөөд тус бүтээл нь Иргэний эрх зүйн үндсэн асуудал, Өмчийн эрх зүй, Үүргийн эрх зүй гэсэн 3 хэсэг болон 21 бүлгээс бүтсэн байна.
Зах зээлийн харилцааны өнөө үед төрөл бүрийн аж ахуйн харилцаанд оролцдоггүй хувь хүн,аж ахуйн нэгж, албан тушаалтан, цаашилбал улс гүрэн байхгүй нь тодорхой. Тэд хүссэн, хүсээгүй аж ахуйн амьдралд соронзон мэт татагдан орохоос аргагүй байдаг. Автобус таксигаар үйлчлүүлэх, эд зүйл худалдан авах, өгөх, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, түүхий эд материал бэлтгэн нийлүүлэх, хэрэглэх, солилцох гэх мэт бидний өдөр тутмын үйл ажиллагаа бол хууль зүйн утгаар авч үзвэл бүхэлдээ Иргэний эрх зүйн харилцаа бөгөөд эдгээр нь төрийн нэгдсэн бодлого, хуулийн зохицуулалтын хүрээнд хэрэгжсэнээр улс орон хөгжих, байгууллага,хувь хүний эрэлт хэрэгцээ хангагдах нь мэдээж. Энэхүү харилцааг зохицуулахад энэ бүтээл уншигчдын өдөр тутмын үйл ажиллагааны лавлах, гарын авлага болох юм.
Эдүгээ бид шинэ Үндсэн хуулийн утга агуулгаар эрх зүй, хууль зүй гэсэн ойлголт, нэр томьёог хэрэглэж буй. Энэ бүтээлийн дийлэнх хэсэг нь түүхэн үйл явдалд хамаарах учир тэр цаг үед голлон хэрэглэж байсан “Цааз” гэсэн үгийг номын гарчигтаа хэрэглэсэн байна. 1640 онд Монгол болон Ойрадын ноёдын чуулганаар “Их Цааз”-ийг баталсан байна. Үүнийг Ойрад цааз, Монгол-Ойрадын цааз, Их Цааз гэх зэргээр нэрлэсээр иржээ. Энэ хуульд гэмт хэрэг ялын асуудал голлох боловч Засаг төрийн тухай, гадаад дайсны тухай, элчийн тухай, өр авлагын тухай, гэрчийн тухай, шашин шүтлэгийн тухай зэрэг олон салбарын хэм хэмжээ тусгагдсан байдаг. Энэхүү бүтээлийг Монгол Улсын түүхэнд иргэний эрх зүй ямар үүрэг гүйцэтгэж ирснийг түүхэн чухал эх сурвалжуудад түшиглэн онолын үндэслэл, тайлбартайгаар бичсэн байна.
МАХН-ын ХVIII их хурлаас баталсан БНМАУ-ын улс ардын аж ахуй, соёлыг 1981-1983 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд "Төлөвлөгөөт даалгавар гэрээний үүргээ бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлөөр хугацаанд нь чанартай биелүүлэх талаар яам тусгай газар үйлдвэр, аж ахуйн байгууллагын удирдах ажилтан нарын хариуцлагыг өндөржүүлнэ" гэж заасан. Үүний тулд зохиогч аж ахуйн удирдах хүмүүсийн хууль зүйн мэдлэгт тус болох зорилгоор энэхүү товхимлыг бичихдээ улс ардын аж ахуйн төлөвлөгөө, гэрээний асуудлыг бүхэлд нь бус түүний нэгээхэн хэсгийг тухайлан сонгон авч үзэж одоогийн дагаж мөрдөж байгаа аж ахуйн хууль тогтоомжийг хялбарчлан тайлбарлахыг зорьсон байна.
МАХН-ын XVII их хурлаар тус улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх гол зорилтыг "Нийгмийн үйлдвэрлэлийг цаашид өрнүүлэх, түүний үр ашгийг дээшлүүлэх% улс ардын аж ахуй, соёлын бүх салбарт ажлын чанарыг сайжруулах, ард түмний материаллаг сайн сайхан амьдрал, соёлын хэмжээг гуйвалтгүй өсгөн нэмэгдүүлэх явдал" гэж заасан. Үүний дагуу БНМАУ дахь аж ахуйн гэрээний одоогийн байдал хийгээд цаашдын хөгжлийн төлөв хандлага ямар болох, гэрээний бүтэц систем, аж ахуйн гэрээний төлөвлөгөөт шинж чанар, социалист байгууллагуудаас аж ахуйн үүрэг биелүүлэхэд эд материалын хариуцлага албадлагын хэрэгсэл болох зэрэг асуудлуудыг энэхүү бүтээлд авч үзсэн байна.
Энэ бүтээлд аж ахуйн эрхийн асуудлыг бүхэлд нь бус харин түүний зарим хэсэг тухайлбал аж ахуйн эрхийн харилцаа, түүний эрхийн зохицуулалтын арга хэлбэр, зарчим, систем, улс ардын аж ахуйн төлөвлөлтийн эрхийн хэлбэрийг авч үзсэнээс гадна тус оронд аж ахуйн хууль тогтоомж үүсэж, хөгжиж ирсэн түүхэн онцлогийг харуулжээ. Зохиолд марксизм-ленинизмийн зохиол, МАХН-ын их, бүгд хурлуудын баримт бичгийг үзэл санаа, аргазүйн тулгуур эх сурвалж болгосны чацуу төрийн хууль тогтоомж, үйлдвэр, аж ахуйн газрын аж ахуйн практик үйл ажиллагааг судалгааны язгуур материал болгон ашиглажээ
Зохиогч энэхүү товхимолыг бичихдээ МАХН-ын сүүлийн үеийн баримт бичгүүдийг удирдлага болгон, бэлтгэлийн гэрээтэй холбогдол бүхий төрийн хууль тогтоомж, Улсын дээд шүүхийн улсын арбиторын коллегиос гаргасан тусгай нөхцлүүдийг өргөн ашиглаж хууль тогтоомжийн зүйл, ангийг зөв ойлгож практикт хэрэглэхэд зориулан бүтээжээ.
Энэхүү бүтээлд гэр бүлийн эрх зүйн ойлголт, үндсэн асуудал, гэр бүлийн эрх зүйн харилцаа болон гэрлэлт, гэр бүлийн харилцааг дуусгавар болгох үндэслэл, түүнээс үүсэх эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаа, гэр бүлийн гишүүд, тэдгээрийн эрх үүрэг, үрчлэлтийн тухай тайлбарлан бичжээ.
Энэхүү бүтээлд бизнесийн хууль зүйн ойлголт, төрөөс эдийн засгийг удирдах арга, хэлбэр, аж ахуй нэгж, тухайлбал хувиараа хөдөлмөр эрхлэх нэгж, хоршоо, компани, тэдний чөлөөт өрсөлдөөн, дампуурал, хэрэглэгчдийн эрх ашиг, гэрээ материалын хариуцлага зэрэг асуудлыг авч үзсэн. Их сургуулийн оюутан, сонсогчид, бизнесийн эрхий тухайлан сонирхогчид болон нийт хөдөлмөрчид ашиглаж болно.
БНХАУ бол дэлхийн хамгийн эртний гарал үүсэлтэй улсуудын нэг бөгөөд олон зуун жилийн түүхэн хөгжлийн явцад ээдрээ төвөгтэй, нугачаа даваануудыг даван туулсаар хөгжлийн өндөр түвшинд хүрчээ. Олон арван жил айлсан амьдарч ирсэн хөрш зэргэлдээ орших Монгол, Хятад хоёр гүрний хооронд улс төр, эдийн засаг, бизнесийн хүрээнд хамтран ажиллаж, харилцан туслалцах явдал өргөжиж байгаа нөхцөлд БНХАУ-ын хуулиуд, тэр дундаа иргэн, аж ахуйн хууль тогтоомжийг өөрийн орны хуультай харьцуулан судалж, тэдгээрийн нийтлэг ба онцлог шинж төлөвийг илэрхийлж, үр дүн, өгөөжийг сургалт, судалгааны гүйлгээнд оруулах явдал манай хууль зүйн шинжлэх ухааны өмнө тавигдаж буй тулгамдсан асуудлуудын нэг юм. Үүний дагуу зохиогч Монгол, БНХАУ-ын одоогийн хүчин мөрдөгдөж буй Иргэний хууль, түүнд холбогдох хууль тогтоомж, шүүхийн тогтоол, тайлбаруудыг тулгуур болгон энэхүү номоо бичсэн байна.
Хууль зүйн үндэсний төвөөс хуульчдын сонгон шалгаруулалт, өмгөөлөгчийн мэргэшлийн болон прокурорын шалгалт, шүүгч, нотариатчийн сонгон шалгаруулалтын шалгалтад бэлтгэж буй хэн бүхэнд болон эрх зүйн салбарын оюутан, судлаачдын хэрэгцээнд зориулж салбар эрх зүйн чиглэлээр хуульч, эрдэмтэн, багш нарын бэлтгэсэн 3350 гаруй сорилго, 2004 оны хуульчдын сонгон шалгаруулалтын бичгийн шалгалтын сорилгыг загвар болгож эмхэтгэн гаргасан байна.