Энэхүү ном зүйн бүртгэлд МУИС-ийн номын санд 2011-2015 онд шинээр нэмэгдсэн монгол, орос, англи, герман хэл дээрх, мөн уйгаржин бичгээр хэвлэгдсэн 2316 нэр төрлийн номыг өнгөт зураг, товч агуулгатай нь оруулжээ. Номын бүтцийг зохион байгуулахдаа шинжлэх ухааны ангиар, анги дотроо зохиогчийн үсгийн дарааллаар байрлуулж, мөн хүний нэрийн хэлхээс, газар зүйн нэрийн хэлхээс, товчилсон үгийн тайлбар зэргийг оруулж өгснөөрөө онцлог болсон.