Нүүр   > Хайлтын утга:   au:Совд Г
Хайлтын нарийвчлал
Илэрц

Хайлтын үр дүнд 9 бичлэг олдлоо.

Filter

Энэ ном нь манай эрүүгийн эрхийн гэм буруугийн тухай асуудлуудыг бүхэлд нь бус зарим судлагдаагүй буюу практикт онц чухал шаардлагатай асуудлуудыг хөндөхийг оролдсон байна. Тус бүтээлийг МУИС-ийн хуулийн салбарын ангийн оюутнуудын эрдэм шинжилгээний ажил ба хуулийн байгууллагуудын ажилтан нараас мэргэжлээ дээшлүүлэхэд тусламж болгоход зориулжээ.

  • Зохиогч:Совд Г
  • Хэвлэлийн газар:УХГ
  • Хэвлэгдсэн он1966

Энэ бүтээлд социалист хууль ёсны тухай В.И.Лениний сургаал, манай улсын социалист хууль ёс хөгжсөн тухай, социалист хууль ёсны үндсэн ойлголтуудын тухай өгүүлжээ.

  • Зохиогч:Совд Г
  • Хэвлэлийн газар:ШУАХ
  • Хэвлэгдсэн он1974

Энэ бодлогуудыг МУИС-ийн хууль цаазын салбарт жинхэнэ, оройн ба эчнээгээр суралцаж байгаа оюутнуудын дадлагын хичээл болон хуулийн байгууллагуудын ажилтан нараас мэргэжлээ дээшлүүлэхэд зориулан БНМАУ-ын эрүүгийн шүүн таслах ажиллагаанд тохиолдож байсан бодит хэргүүдэд гол төлөв түшиглэн боловсруулсан байна.

  • Зохиогч:Совд Г
  • Хэвлэлийн газар:УХГ
  • Хэвлэгдсэн он1967

Энэ ном нь 3 хэсэг 21 зүйлээс бүрдэх бөгөөд БНМАУ-ын Эрүүгийн хуулийн түүхэн тойм болон гэмт хэрэг, ял шийтгэлийн тухай хууль эрх зүй, онолын үндэстэйгээр тус бүрд дэлгэрэнгүй тайлбарлажээ.

  • Зохиогч:Совд Г
  • Хэвлэлийн газар:УХГ
  • Хэвлэгдсэн он1973

Энэхүү номын зохиогч Совд багшийн бүтээлүүд нь Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгагдсан заавал үзэх хичээл "Үндсэн хуулийн процессын эрх зүй"-н гол эх сурвалжийн нэг, хууль зүйн шинжлэх ухааны утга агуулгыг бусдад хамгийн энгийн үгээр сонирхол татахуйц хүргэх үлгэр жишээ болсоор байна. Иймд доктор профессор Г.Совд багшийн "Үндсэн хуулийн цэцэд холбогдох хууль тогтоомжийн тайлбар" 1999 оны номыг нь дахин хэвлүүлж нийтийн хүртээл болгож байна.

  • Зохиогч:Совд Г
  • Хэвлэлийн газар:Адмон
  • Хэвлэгдсэн он2019

Энэ бүтээлд Монгол улсын хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэх нөхцөл байдал, иргэний хувийн эрх, улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай нарийвчлан тус бүрд нь авч үзсэн. Мөн Монгол улс дахь гадаадын иргэдийн болон иргэний харьяалалгүй хүний эрх, хүний эрхийг хэрэгжүүлэх механизм, хүний эрхийн түгээмэл тунхаглалын тухай сүүлийн хэсгүүдэд авч үзсэн байна.

  • Зохиогч:Совд Г
  • Хэвлэлийн газар:Адмон
  • Хэвлэгдсэн он1999

Хуулийн тайлбар нэрээр гаргаж байгаа бүтээл нь тухайн хуулийн зүйл, заалт бүрийг нэг бүрчлэн тайлбарлаж, иж бүрдэл ойлголт өгдгийн дээр гол агуулга нь уг хуулийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд гардан хэрэглэдэг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч нарт зориулагддаг. Монгол улсын эрүүгийн шинэ хууль энэ мөчид хүчин төгөлдөр болж үйлчлээгүй байгаа болохоор түүний аль нэг заалтыг амьдралд хэрэглэсэн шүүхийн практик байхгүйгээс гадна энэ хуулийн талаар эрдэмтэн мэргэдээс тайлбарлаж, тодорхойлсон илтгэл, өгүүллээс эхлээд ямар нэг зохиол бүтээл хэвлэгдэн гараагүй байгаа тул уг бүтээлийг номлол тайлбар хэлбэрээр бэлтгэсэн.

  • Зохиогч:Совд Г
  • Хэвлэлийн газар:Вест color
  • Хэвлэгдсэн он2002

Энэ бүтээлд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудын тайлбар багтсан байна.

  • Зохиогч:Совд Г
  • Хэвлэлийн газар:Адмон
  • Хэвлэгдсэн он1999

Нам, засгаас социалист хууль ёсыг гуйвалтгүй биелүүлэх, хууль цаазын мэргэжилтэй боловсон хүчнүүдийг бэлтгэх, чанар чансааг дээшлүүлэх талаар тавьж байгаа зорилтыг биелүүлэхэд өчүүхэн хувь нэмрээ оруулах зорилгоор энэхүү сурах бичгийн зохиосон. Уг номыг 1961 онд батлагдсан БНМА Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийг тулгуурлан түүнд орсон нэмэлт өөрчлөлтүүдийг бүрэн тусгаж хийсэн.

  • Зохиогч:Совд Г
  • Хэвлэлийн газар:УХГ
  • Хэвлэгдсэн он1965