Нүүр   > Хайлтын утга:   au:Солонго Б
Хайлтын нарийвчлал
Илэрц

Хайлтын үр дүнд 10 бичлэг олдлоо.

Filter

"Олон улсын хувийн эрх зүй" буюу "Private International Law" хичээл нь анх 1992 оноос МУИС-ийн хууль зүйн ангид орж эхэлсэн бөгөөд тус хичээлийн үлгэрчилсэн хөтөлбөрийг боловсруулж, хичээлийн төлөвлөгөө, сэдвийн хуваарилалт, судлах эх сурвалж, тулгуур ойлголт, хяналтын асуулт, оюутныг үнэлэх аргыг дэлгэрэнгүй тодорхойлсны үндсэнд оюутанд зориулсан энэхүү номыг бэлтгэсэн байна. Номд хичээлийн 12 сэдвээр бэлтгэсэн товч лекц, бодлого болон 450 гаруй сорилыг багтаан оруулсан байна.

  • Зохиогч:Мэндсайхан Т
  • Хэвлэлийн газар:ХЗҮХ-ийн хэвлэх
  • Хэвлэгдсэн он2008

Сэтгүүлийн энэ удаагийн дугаарт Бүс нутгууд дахь хүн ам, хөдөлмөр эрхлэлт, ядуурлын асуудал, Монголын өрхүүдийн эмзэг байдал, Монголын хотжилтын процесс, залуучуудын боловсрол дахь хүйсийн тэгш бус байдал, гэр бүлийн хүчирхийлэлд үзүүлж буй нөлөөлөл, эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал зэрэг өөрийн орны судлаачдын хийсэн судалгааны бүтээлүүдээс гадна Монголын хүн амын өсөлтийг дэмжих бодлогын талаар гадаадын судлаачдын бичсэн санал, эргэцүүллийн талаар 10 гаруй өгүүллийг багтаасан байна.

  • Зохиогч:
  • Хэвлэлийн газар:МУИС-ийн хэвлэх үйлдвэр
  • Хэвлэгдсэн он2003

Сэтгүүлийн энэхүү дугаарт ахмад настнуудад учирч буй дарамт, хүчирхийлэл, монгол улсын хүн амын ажил эрхлэлт 2002 онд, үр хөндөлтийн шалтгаан, сэргийлэх аргын хэрэглээ, өрхийн орлого ба хэрэглээ, далд эдийн засгийн мөн чанар, түүнийг судлах шаардлага, арга, зүйн хэрэглээ зэрэг сэдвийн талаарх 10 орчим өгүүллийг багтаасан байна.

  • Зохиогч:
  • Хэвлэлийн газар:МУИС-ийн хэвлэх үйлдвэр
  • Хэвлэгдсэн он2003