Хууль зүйн үндэсний төвөөс хуульчдын сонгон шалгаруулалт, өмгөөлөгчийн мэргэшлийн болон прокурорын шалгалт, шүүгч, нотариатчийн сонгон шалгаруулалтын шалгалтад бэлтгэж буй хэн бүхэнд болон эрх зүйн салбарын оюутан, судлаачдын хэрэгцээнд зориулж салбар эрх зүйн чиглэлээр хуульч, эрдэмтэн, багш нарын бэлтгэсэн 3350 гаруй сорилго, 2004 оны хуульчдын сонгон шалгаруулалтын бичгийн шалгалтын сорилгыг загвар болгож эмхэтгэн гаргасан байна.
Энэхүү эрдэм шинжилгээний бүтээлд Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн, судлаачдын бичсэн Монгол улсын хөдөлмөрийн насны хүн амын эдийн засгийн идэвхийн дундаж хугацаа: Хүн амын ядуурлыг зөвхөн орлого/хэрэглээгээр хэмжих бус нийгэм-эдийн засгийн олон талаас нь харж оновчтой тогтоох боломжууд байгааг, ядуурлын онол хэмжээсээр үнэлэх, Монгол дахь гэрлэгсдийн боловсролын ижил төстэй байдал зэрэг судалгааны ажлуудын талаарх 10 орчим өгүүллийг багтаасан байна.
Энэхүү эрдэм шинжилгээний бүтээлд Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн, судлаачдын бичсэн өгөөжийн хэлбэлзэл, валютын ханшийн хэлбэлзлийн нөлөөг үнэлсэн үнэлгээ, мэдлэгт суурилсан эдийн засагт амжилттай шилжсэн улс орнуудын жишээ болон өөрийн орны нөхцөл байдлыг харьцуулан дүгнэсэн байдал, ядуурал, эмзэг байдлын онол, арга зүй, судалгааны чиг хандлагад гарч буй өөрчлөлтийн талаарх 10 орчим өгүүллийг багтаасан байна.
Энэхүү эрдэм шинжилгээний бүтээлд Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн, судлаачдын бичсэн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах малчдын стратеги, боловсролын үйлчилгээний хүртээмжид шилжих хөдөлгөөний үзүүлэх нөлөөний талаарх 10 орчим өгүүллийг багтаасан байна.
Энэхүү эрдэм шинжилгээний бүтээлд Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн, судлаачдын бичсэн Их дээд сургууль болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг төгсөгчид хөдөлмөрийн зах зээлд мэргэжлийнхээ дагуу ажил эрхлэхгүй байгаад нөлөөлж буй хүн ам зүй, нийгэм эдийн засаг болон бусад хүчин зүйлсийг тодорхойлсон ахьсан түвшний шинжилгээний үр дүн зэрэг судалгаа, үзэл бодол гэсэн сэдвийн хүрээнд 8 орчим өгүүллийг багтаасан байна.
Энэхүү эрдэм шинжилгээний бүтээлд Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн, судлаачдын бичсэн Монгол улсын гадаад болон дотоод шилжилт хөдөлгөөний талаарх судалгаа, шинжилгээний дэлгэрэнгүй үр дүн болон эрүүл мэндийн зардлаас үүдэн санхүүгийн сүйрэлд өртсөн өрх, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлсон судалгааны үр дүн зэрэг 10 гаруй өгүүллийг багтаасан байна.
Энэхүү дугаарт нийт 5 судалгаа, шинжилгээний ажлыг толилуулж байна. Энд "Дунд насны хүн амын нийгэм, эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлс ба цэвэршилтийн үе шат, насжилтын хамаарал" сэдэвт судалгааны ажлаар илрүүлсэн өнөөгийн монголын эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд ялангуяа нөхөн үржихүйн эрүүл мэндээс үүдэлтэй анхаарал татсан олон асуудлаар мэдлэг, мэдээлэл авч нотолгоонд суурилсан сонирхолтой үр дүн, дүгнэлтүүд, "Анхны гэрлэлтийн дундаж насыг тооцоолох аргачлалын харьцуулсан шинжилгээ", "Нялхасын эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлс, баримтын судалгаан"-ны ажлууд, "Орон нутгийн эдийн засгийн өсөлтийн хүртээмж" судалгааны ажлаар ажиглагдсан эдийн засгийн өсөлт ядуурал буурахад нөлөөлсөн эсэх, "Нүүдэлч малчдын суурьших үйл явц" зэрэг судалгааны ажлууд багтжээ.
Энэ дугаарт Монгол улсын хүн амын анхны гэрлэлт дэх хүйсийн ялгаатай байдлын шинжилгээг гэрлэлтийн цэвэр хүснэгт ашиглан тооцсон хүн ам зүйн шинжилгээний үр дүн, КОВИД-19 цар тахлаас шалтгаалсан хямралын нөлөөллийг бууруулахаар Монгол улсын засгийн газраас авч хэрэгжүүлсэн нийгмийн хамгааллын арга хэмжээг симуляци (хийсвэр тооцоолол)-ийн арга зүйгээр үнэлж, иргэдийн ядуурал, орлогын хуваарилалтад цар тахлын нөлөө байгаа эсэх, коронавирусаас үүдэлтэй хямралыг бууруулахад засгийн газрын бодлого хэр зэрэг үр дүнтэй байгааг үнэлсэн үнэлгээний үр дүн мөн Монгол улс дахь гадаад шилжилт хөдөлгөөний агрегат тоо, түвшинг тооцож, динамик хандлагыг дүгнэсэн судалгааны үр дүнг давхар тусгажээ.
Энэ дугаарт Монгол улсын хүн амын гадаад шилжих хөдөлгөөний мэдээлэл, түүний чанарын асуудлууд, дотоод шилжих хөдөлгөөний газарзүйн байршлын асуудлууд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд асран халамжлах ажлын үзүүлж буй нөлөө, Монгол улсын хүн ам, өрхийн амьжиргаанд гарч буй өөрчлөлт зэрэг олон сонирхолтой асуудал хөндсөн эрдэм шинжилгээний өгүүллүүдийг тусгажээ.
Энэхүү бүтээлд Эдийн Засгийн Сургуулийн хавар, намрын бакалаврын Эрдэм Шинжилгээний хурал болон магистарын Эрдэм Шинжилгээний хуралын 20 гаруй илтгэлийг багтаасан байна.
Энэхүү бүтээлд 2010-2011 оны хичээлийн жилд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургуулийн магистрант, бакалаврын суралцагчдын хаврын болон намрын эрдэм шинжилгээний бага хурлын 10 гаруй өгүүллийг багтаасан байна.