Нүүр   > Хайлтын утга:   au:Сэлэнгэ Х
Хайлтын нарийвчлал
Илэрц

Хайлтын үр дүнд 3 бичлэг олдлоо.

Filter

Энэхүү бүтээлд хүн төрөлхтний оюуны үнэт зүйлсийн нэг, дэлхий дахины хууль цаазын тогтолцооны нэгэн сонгодог чиглэл Ром-Германы эрх зүйн үндэс болох Ромын эрх зүйн үндсэн асуудлууд буюу ромын эрх зүйн ерөнхий хэм хэмжээ, систем, эрх зүйн харилцаа, ромын нийтийн болон иргэний эрх зүйг судлан авч үзжээ. МУИС-ийн Хууль Зүйн Сургуульд үзэх хөтөлбөрийн агуулгаар уг бүтээлийг туурвисан тул сурах бичгийн шинж чанартай бөгөөд схем, эрх зүйн эх сурвалж, латин-монгол хууль зүйн толь бичгийг хавсаргасан нь онцлог болжээ.

  5.0

  • Зохиогч:Сэлэнгэ Х
  • Хэвлэлийн газар:Нью-Майн
  • Хэвлэгдсэн он2002

Эрх зүйн философийн онолын чиг хандлагууд нь өөр өөрийн арга зүйн үүднээс эрх зүйг олон талаас нь судлан хөгжүүлсэн нь орчин үеийн эрх зүйн шинжлэх ухааны онол-арга зүйн үндсийг бий болгожээ. Эрх зүйн шинжлэх ухааныг судлан хөгжүүлэхэд эрх зүйн философийн онолын чиг хандлагууд нь онол-арга зүйн болон практикийн чухал ач холбогдолтой учраас зохиогч өөрийн олон жилийн судалгаанд тулгуурлан оюутан, судлаачдад зориулж энэхүү бүтээлийг гаргажээ.

  • Зохиогч:Сэлэнгэ Х
  • Хэвлэлийн газар:Соёмбо
  • Хэвлэгдсэн он2016

Энэхүү нэг сэдэвт зохиолд XIII зууны Монголын төрт ёс, эрх зүйн үзэл санааны агуулгыг судлан, тухайн үеийн төр, эрх зүйн сэтгэлгээний үнэт зүйл, онцлогийг илрүүлэн, улмаар орчин үеийн онолын үүднээс дахин үнэлэх оролдлого хийж, зохиогч өөрийн дүгнэлт, таамаглалыг дэвшүүлсэн байна. Уг бүтээлийг Монголын төр, эрх зүйн сэтгэлгээний түүх, соёлыг сонирхон судлагч оюутан, багш, магистр, докторант болон бусад өргөн олон уншигчдад зориулав.

  • Зохиогч:Сэлэнгэ Х
  • Хэвлэлийн газар:МУИС-ийн хэвлэх үйлдвэр
  • Хэвлэгдсэн он2004