Нүүр   > Хайлтын утга:   au:Тунгалаг Д
Хайлтын нарийвчлал
Илэрц

Хайлтын үр дүнд 13 бичлэг олдлоо.

Filter

Энэхүү бүтээлээр мэргэжлийн ёс зүйн асуудлыг манай орны зонхилох салбаруудын хүрээнд гаргаж тавихыг хичээсэн. Уг асуудалд санаа зовдог, хичээл заадаг, бүтээл туурвисан тухай салбарын эрдэмтэн, багш нарын судалгаа шинжилгээний болон практик ажлын туршлагад тулгуурлан гаргав.

  • Зохиогч:Тунгалаг Д
  • Хэвлэлийн газар:Адмон
  • Хэвлэгдсэн он2007

Шинжлэх ухааны салбарууд төдийгүй улс төр, эдийн засаг, эрх зүй, урлаг спорт, шашин г.м нийгэмд үйл ажиллагаа явуулж буй бүхий л салбаруудад ёс суртахууны асуудал эн тэргүүний тулгамдсан асуудал болж байгаа. Уламжлал, ёс заншлаараа хувь хүнийг төлөвшүүлж, нийгмийн харилцааг зохицуулж ирсэн цаг үе өөрчлөгдөж ёс зүйн мэдлэгийг сургалтаар, системтэй олгох нийгмийн хэрэгцээ бий болж байна. Энэ номонд ёс зүйн сургалтын өнөөгийн байдал, түүнийг сайжруулах хэрэгцээ, шаардлага, бие хүний төлөвшилд ёс зүйн үүрэг, ёс зүйн олон талт асуудал, оюун санааны үзэгдлүүд ба зан суртахууны харилцаа хамаарлын талаархи орчин үеийн зарим үзэл, эдийн засаг ба ёс зүй, гэр бүлийн ёс зүй, шашины ёс зүйн талаар тодорхой гаргаж өгсөн байна.

  • Зохиогч:Тунгалаг Д
  • Хэвлэлийн газар:Соёмбо принтинг
  • Хэвлэгдсэн он2015

Энэ бүтээлд гэр бүлийн уламжлалт шинж, өнөөгийн байдал, нийгмийн амьдралд гэр бүлийн гүйцэтгэх үүрэг, орчин үеийн гэр бүл, амьдралын хэв шинжийн өөрчлөлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, түүнээс гарах үр дагаврыг, товчоор хэлбэл, нийгэм-гэр бүлийн холбоог философи, ёс зүйн үүднээс харуулахыг оролдсон байна.

  • Зохиогч:Тунгалаг Д
  • Хэвлэлийн газар:Соёмбо паблишинг
  • Хэвлэгдсэн он2010

Энэ удаагийн хэвлэлд ёс зүй хэмээх мэдлэгийн чухал салбарын талаар зохиогч өөрийн үзэл санааг шинжлэх ухааны түвшинд илэрхийлсэн. Номын бүтцийн хувьд ёс зүйн тухай ойлголт, ёс зүйн хөгжлийн түүхэн тойм, ёс зүйн үндсэн ойлголтууд, хавсарга ёс зүй гэсэн дөрвөн хэсгээр, өргөн агуулгаар тайлбарласан байна.

  • Зохиогч:Тунгалаг Д
  • Хэвлэлийн газар:Соёмбо принтинг
  • Хэвлэгдсэн он2013

Уг ном нь сургалтад зориулан бичсэн зохиогчийн анхны бүтээлийн нэг бөгөөд философийн мэргэжлийн болон, мэргэжлийн бус ангийн оюутан, магистр, багш нар, нийт уншигчдын хэрэгцээнд зориулагдсан байна. Номд ёс зүйн түүх, хөгжил, мөн чанар, ерөнхий ойлголтууд болон мэргэжлийн ёс зүйн асуудлууд багтсан байна.

  • Зохиогч:Тунгалаг Д
  • Хэвлэлийн газар:Адмон
  • Хэвлэгдсэн он2002

Зохиогч гэр бүлийн ёс суртахууныг монгол гэр бүлийн уламжлал, түүний ёс суртахууны үнэт чанартай шүтэлцүүлэн судалсан байна. Уг бүтээлд гэрлэлт, гэр бүл, хүйс, монгол гэр бүл, ёс суртахуун, орчин үеийн гэр бүлийн өөрчлөлтийн эерэг сөрөг тал зэрэг агуулгуудыг багтаажээ.

  • Зохиогч:Тунгалаг Д
  • Хэвлэлийн газар:ТИС-ийн хэвлэл
  • Хэвлэгдсэн он2000