Нүүр   > Хайлтын утга:   au:Төмөрчулуун Г
Хайлтын нарийвчлал
Илэрц

Хайлтын үр дүнд 5 бичлэг олдлоо.

Filter

“Монгол Улс ба ЗХА-ийн их гүрнүүд” номд зохиогчийн МУИС-ийн ОУХНУС, ХУИС-ийн оюутнуудад олон улсын харилцааны сэдвээр уншсан лекцүүд орсон болно. ЗХА-ийн их гүрнүүд гэсэн ойлголтод энэ бүс нутагт онцгой үүрэгтэй ОХУ, БНХАУ, АНУ-г оруулсан бөгөөд Монголын гадаад бодлого, Орос Хятадын гадаад бодлого, АНУ-ын гадаад бодлого мөн гадаад бодлогыг хэрэгжүүлэх арга хэрэгслүүдийн талаар дурджээ

  • Зохиогч:Төмөрчулуун Г
  • Хэвлэлийн газар:Мөнхийн үсэг
  • Хэвлэгдсэн он2016

Энэ номд олон улсын харилцаа, олон улсын бодлого гэж юуг хэлэх, тэр дотроо гадаад бодлого, үндэсний эрх ашиг, олон улсын аюулгүй байдал, дипломат ажиллагаа гэж юу болох тухай өөрийн санаа бодлыг тусгахыг зорив, 1990-ээд оноос хойш Монголын гадаал бодлогод гарсан өөрчлөлтүүд, Монголын орчин үеийн гадаад бодлогын онолын үндэс юу байхыг мөн тодорхойлохыг зорив. Зохиогчийн 1990 оноос өнөөг хүртэл бичиж нийтлүүлсэн өгүүлэл, өгч байсан ярилцлага, МУИС-ийн ОУХС-ийн оюутан, магиструудад 1993 онооc хойш уншсан лекцүүд мөн олон улсын хурал зөвлөгөөнд тавьсан илтгэлүүд орсон болно. Гадаад бодлогын шийдвэр гаргах тухай өрнөдийн онол болон бага улсуудын талаар зохиогчийн олон улс судлалаар ШУ-ы докторын зэрэг хамгаалсан бүтээлээс мөн хэсэгчлэн оруулав.

  • Зохиогч:Төмөрчулуун Г
  • Хэвлэлийн газар:Мөнхийн үсэг
  • Хэвлэгдсэн он2015

Энэ номд олон улсын харилцаа, олон улсын бодлого гэж юуг хэлэх, тэр дотроо гадаад бодлого, үндэсний эрх ашиг, олон улсын аюулгүй байдал, дипломат ажиллагаа гэж юу болох тухай өөрийн санаа бодлыг тусгасан. 1990-ээд оноос хойш Монголын гадаад бодлогод гарсан өөрчлөлтүүд, Монголын орчин үеийн гадаад бодлогын онолын үндэс юу байхыг мөн тодорхойлохыг зорьсон. Зохиогчийн 1990 оноос өнөөг хүртэл бичиж нийтлүүлсэн өгүүлэл, ярилцлага, МУИС-ийн ОУХС-ийн оюутан, магистрантуудад 1993 оноос хойш уншсан лекцүүд, олон улсын хурал, зөвлөгөөнд тавьсан илтгэлүүд орсон болно.

  • Зохиогч:Төмөрчулуун Г
  • Хэвлэлийн газар:Адмон
  • Хэвлэгдсэн он2009

Энэ бүтээлд 20-21 дүгээр зууны эхэнд Монголын төр гадаад бодлогодоо өөрийн үндэсний эрх ашгийг дээдэлсэн прагматик бодлогыг хэрхэн явуулж байсан, гадаад бодлогын эрх зүйн шинэчлэлт, Монгол улс, ОХУ, БНХАУ-ын гурамсан хамтын ажиллагааны тухай авч үзсэн байна. Түүнчлэн энэхүү номын нэгэн шинэлэг тал болох 5 дугаар бүлэг нь олон улсын харилцааны ангийн оюутнуудад Монгол улсын гадаад бодлогын практик асуудлыг ойлгуулах зорилгыг тавьсан байна.

  • Зохиогч:Төмөрчулуун Г
  • Хэвлэлийн газар:Мөнхийн үсэг
  • Хэвлэгдсэн он2016

Энэхүү бүтээлд Монголын эзэнт гүрэн байгаагүй бол геополитикийн онолын гарал үүсэл ч эргэлзээтэй байхын зэрэгцээ Монголын эзэнт гүрэн олон улсын харилцааны нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, үндсэн зарчмууд буюу улсын бүрэн эрхийн зарчим, нутаг дэвсгэр бүрэн бүтэн байх, улсын хил халдашгүй дархан байх, дотоод хэрэгт үл оролцох, хамтран ажиллах, хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх, асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх зарчим зэрэг НҮБ-ын дүрмээр тунхагласан зарчмуудын баримтлал зэргийг тусгажээ.

  • Зохиогч:Төмөрчулуун Г
  • Хэвлэлийн газар:Соёмбо принтинг
  • Хэвлэгдсэн он2020