Нүүр   > Хайлтын утга:   au:Төмөр-Очир С
Хайлтын нарийвчлал
Илэрц

Хайлтын үр дүнд 5 бичлэг олдлоо.

Filter

"Нийгмийн судалгаа шинжилгээнд математик арга хэрэглэх онол арга зүйн асуудал" бүтээл нь "Математикчлал хийгээд түүврийн арга хэрэглэх онол арга зүй", "Хэмжилт ба загварчлал", "Баримтад шинжилгээ хийх аргууд" гэсэн цувралаас бүрдэнэ. Энэхүү эхний цувралд шинжлэх ухааны мэдлэгийг математикчлах үйл явцын арга зүйн асуудлыг авч үзэн түүгээрээ уламжлан нийгмийн танин мэдэхүйн тухайлбал социологийн тодорхой судалгаанд хамгийн өргөн хэрэглэгддэг түүврийн аргын мөн чанар, түүнийг хэрэглэх арга зүй, аргачлалын асуудлыг багтаасан юм.

  • Зохиогч:Төмөр-Очир С
  • Хэвлэлийн газар:МУИС хэвлэх үйлдвэр
  • Хэвлэгдсэн он2012

Нийгмийн амьдралд боловсролын гүйцэтгэх үүрэг, байр суурь, зорилт, асуудал хийгээд зөрчил, түүнийг шийдвэрлэх арга зам, хямралт төлөв байдлаас гарах арга, боловсролын хүрээнд багтаж буй социал нийтлэгийн үйл ажиллагааны хэлбэр, харилцан үйлчлэлийн үйл явц, боловсролын бололцоот хувьсалт өөрчлөлтийг төлөгчлөх мөн Монголын боловсролын хөгжиж ирсэн түүх, өнөөгийн байдал, ирээдүйн төлөв байдлын талаар уг номонд тусгажээ.

  • Зохиогч:Төмөр-Очир С
  • Хэвлэлийн газар:ЗГ-ын хэвлэх
  • Хэвлэгдсэн он2020

Нийгмийн хөгжил нь бүхэлдээ боловсрол, шинжлэх ухааныхаа хөгжлөөс хамаарахаас гадна боловсрол, шинжлэх ухааны хөгжил нь нийгмээсээ хамаарч байдаг зүй тогтолтой байдаг билээ. Иймээс дэлхийн тэргүүлэх хөгжилтэй орнуудын боловсролын өнөөгийн байдлыг судалж өөрийн орны боловсролын тогтолцоо, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга барилын юуг нь яаж өөрчлөн шинэчлэхийг тогтоож Монгол хүүхдэд тохирсон, Монгол хөрсөнд ургаж, өөрсдөө бүтээсэн Монгол боловсролтой болох явдал чухал болж байгаатай уялдуулан энэхүү боловсролын харьцуулсан судалгаа бүхий гарын авлагыг та бүхэндээ толилуулж байна.

  • Зохиогч:Төмөр-Очир С
  • Хэвлэлийн газар:ЗГ-ийн хэвлэх үйлдвэр
  • Хэвлэгдсэн он2020

Энэ ном социологийн судалгааны үе шат бүр хэчнээн нарийн нийлмэл үйл ажиллагаа байдгийг, тэдгээрт хэрхэн яаж суралцдагийг дэлгэрэнгүй өгүүлэх болно. Мөн судалгааны эрэмбэ бүрд гүйцэтгэх ажлыг дэлгэрэнгүй авч үзээд тэр болгоныг ягштал гүйцэтгэх төлөвлөгөө болон шат ахисан даалгавруудтай ба тэдгээрийн биелэлтэд өөртөө тавих хяналтын аргачлалыг дэлгэрэнгүй авч үзсэн байна.

  • Зохиогч:Төмөр-Очир С
  • Хэвлэлийн газар:
  • Хэвлэгдсэн он2003

Энэхүү зөвлөмжийг их, дээд сургуульд үздэг марксист-леннист философийн хичээлийн программын дагуу "Удиртгал", болон "Диалектик материализм", "Түүхийн материализм" гэсэн хоёр хэсэгтэйгээр бэлтгэсэн. Энэ хэвлэлд "Диалектик материализм" гэсэн эхний хэсгийг агуулсан байна. Түүнчлэн марксист-леннист философийг улам гүнзгийрүүлэн судлахад туслах зорилготой бөгөөд сурах бичиг биш учраас бүх сэдвийг бүрэн гүйцэт тайлбарлахыг зориогүй, хамгийн чухал, нарийн төвөгтэй асуудлыг тайлбарласан болно.

  • Зохиогч:Төмөр-Очир С
  • Хэвлэлийн газар:Ардын Армийн хэвлэх
  • Хэвлэгдсэн он1988