Энэхүү тайлбар тольд Иргэний эрх зүйд хамаарах бүх үгийг бичээгүй бөгөөд иргэний эрх зүйд давын өмнө хэрэглэдэг иргэн, гэр бүл, бизнесийн холбогдолтой түгээмэл нэр томьёог цагаан толгойн үсэг дарааллаар байрлуулан тайлбарласан байна.
Зохиогч уг бүтээлдээ Монгол улсад өв залгамжлал түүний дотор гэрээслэлтэй холбогдсон хууль тогтоомжийг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг үндэслэн энэ талаарх үзэл баримтлалаа боловсруулан дэвшүүлсэн байна. Энэхүү бүтээлдээ Монголын иргэний эрх зүй судлал түүний бие даасан институт болох өв залгамжлалын эрх зүй ялангуяа гэрээслэлийн хууль зүйн онол-практикийн асуудлыг авч үзжээ.