Монгол Улсын Дээд Шүүх 1995 оноос эхлэн "Монголын төр, эрх зүй" сэтгүүлийг санаачлан гаргаснаас хойш өнөөг хүртэл 27 дахь жилдээ нийт 99 дугаар эрхлэн гаргаж, төр, эрх зүйн онол, шүүхийн практик, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр нийт 987 өгүүлэл, нийтлэл хэвлэжээ. Энэ дугаарт нийт 11 өгүүлэл багтжээ.
Шүүхийн сургалт, судалгаа мэдээллийн хүрээлэн нь 1995 оноос эхлэн "Монголын төр, эрх зүй" сэтгүүлийг санаачлан гаргаж байна. Энэ удаагийн дугаарт тус хүрээлэн ХБНГУ-ын Ханнс Зайделийн сантай хамтран зохион байгуулсан "Байгаль орчныг хамгаалахтай холбоотой хэрэг маргааныг шүүхэд хянан шийдвэрлэж буй байдал, дүн шинжилгээ, анхаарах асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын 12 илтгэл багтсан байна.
Хууль зүйн үндэсний төвөөс хуульчдын сонгон шалгаруулалт, өмгөөлөгчийн мэргэшлийн болон прокурорын шалгалт, шүүгч, нотариатчийн сонгон шалгаруулалтын шалгалтад бэлтгэж буй хэн бүхэнд болон эрх зүйн салбарын оюутан, судлаачдын хэрэгцээнд зориулж салбар эрх зүйн чиглэлээр хуульч, эрдэмтэн, багш нарын бэлтгэсэн 3350 гаруй сорилго, 2004 оны хуульчдын сонгон шалгаруулалтын бичгийн шалгалтын сорилгыг загвар болгож эмхэтгэн гаргасан байна.
Энэхүү эрдэм шинжилгээний сэтгүүлд Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн, судлаачдын бичсэн монгол улс, эзэнт гүрний түүх, соёлын асуудал, олон улс харилцаа, олон улсын эдийн засгийн харилцааны талаарх 20 орчим өгүүллийг багтаасан байна.
This annual Journal of International Relations is an official journal of School of International Relations and Public Administration, National University of Mongolia that has been published since 1996 as “Altan argamj” and since 2002 as "International Relations". It is published twice a year. The journal covers the issues related to Mongolian foreign policy, international relations, international economic relations and international law.
This annual Journal of International Relations is an official journal of the School of International Relations and Public Administration, National University of Mongolia that has been published since 1996 as “Altan argamj” and since 2002 as "International Relations". It is published twice a year. This edition covers issues related to international relations, history and culture, economics, social issues.
Энэхүү эрдэм шинжилгээний бүтээлд Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн, судлаачдын бичсэн олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн харилцаа, олон улсын эрх зүй, харьцуулсан хэл шинжлэлийн талаарх 20 орчим өгүүллийг багтаасан байна.