Гадаад орнуудын төр, эрх зүйн түүх ном нь бүтцийн хувьд тухайн хичээлээр уншигдах лекцүүд, семинарын хичээлээр үзэх эрх зүйн дурсгалт бичгүүд, мөн түүнд холбогдох схем, хүснэгт, эх сурвалж, нэр томьёо, хууль зүйн тайлбар толь зэргээс бүрдэж байна. Энэ номд эрх зүйн эх сурвалж бичгүүдийг семинарын хичээлүүдийн сэдэв болгон сонгож, Эртний дэлхий дахин, Дундад зууны Европ болон Дорно дахины төр, эрх зүйн хөгжлийн үе шатууд дээр тулгуурлан семинарын хичээлийг явуулах аргачлалыг зааж өгснөөрөө онцлогтой.
Гадаад орнуудын төр, эрх зүйн түүхийн хичээлийг их, дээд сургуулийн нэгдүгээр курсэд судалдаг бөгөөд чухамхүү энэ үед оюутнуудад хууль зүйн сэтгэлгээний суурь мэдлэг, эрх зүйн эх сурвалж материалуудыг бие даан үзэж задлан шинжлэх, утга учрыг нь тайлбарлах, эрх зүйн хэм хэмжээнүүдийг ойлгож танин мэдэх, түүнийг хэрэглэх дадал чадвар буюу нэг үгээр хэлбэл хуульч хүнд заавал байх ёстой мэргэжлийн онцлог шинж чанарууд бүрэлдэн төлөвшиж эхэлдэг. Энэхүү ном нь бүтцийн хувьд тухайн хичээлээр уншигдах лекцүүд, семинарын хичээлээр үзэх эрх зүйн дурсгалт бичгүүд, мөн түүнд холбогдох схем, хүснэгт, эх сурвалж, нэр томъёо, хууль зүйн тайлбар толь зэргээс бүрдэж байна.
Тус бүтээлд профессор Ж.Цэцэгмаа "Монголын анхны доктор Жамсрангийн Цэвээн" хэмээх томоохон нэг сэдэвт бүтээлдээ: Жамсрангийн Цэвээний Санкт-Петербургийн их сургуульд анх судалгааны ажлын гараагаа эхэлсэн тухай, Олноо өргөгдсөн Монгол Улсын үед голомт нутагтаа ирж ажилласан болон, Монголд орчин үеийн боловсрол, соёлын эх үндсийг тавьсан тухай, Монголын 1921 оны үндэсний ардчилсан хувьсгал ялсны дараа хоёр дахь удаагаа ирж, нийгэм-улс төрийн болон судалгаа шинжилгээний өргөн цар хүрээтэй, идэвхтэй үйл ажиллагаагаа явуулсан тухай (1921-1931), мөн Жамсрангийн Цэвээний үзэл санааны мөн чанар, онцлог, шашны талаарх түүний үзэл баримтлал, амьдралын сүүлчийн жилүүд дэх их эрдэмтний бүтээлч үйл ажиллагааны тухай Монгол, Оросын архивын баялаг сан хөмрөгийг судлан, шинэ баримт сэлтийг судалгааны эргэлтэнд оруулан дүгнэлт гаргалгаа хийжээ.
Энэ номд дэлхийн олон улс орнуудад нэн эртнээс дундад зууныг дуусталх үед төр засаг, засаглал, хууль цааз, алба гувчуур, анги давхарга хэрхэн үүссэн, хэрхэн хөгжсөн, он цагийн урсгалд хэрхэн өөрчлөгдсөн уламжлагдсан эсвэл арилж үгүй болсныг цэгцтэйгээр өгүүлсэн үндсэн 8 бүлэг, тэр цаг үеийн түүхэнд холбогдох дээж бичиг, эх сурвалж, ишлэл, баримтын цоморлог бүхий нэг бүлгээс бүрдсэн байна.
"Гадаад орнуудын төр, эрх зүйн түүх" энэхүү бүтээлийг судалснаар гадаад орнуудын түүх, соёл иргэншлийн талаар өргөн мэдлэг эзэмшихээс гадна төр, эрх зүйн хөгжлийн үе шатууд, эрх зүйн чухал түүхэн эх сурвалж бичгүүдийн ерөнхий агуулгыг танин мэдэж, хооронд нь харьцуулан шинжлэх чадварыг эзэмших болно.