Нүүр   > Хайлтын утга:   au:Шуурав Я
Хайлтын нарийвчлал
Илэрц

Хайлтын үр дүнд 4 бичлэг олдлоо.

Filter

Энэ удаагийн хэвлэл нь шинээр боловсруулагдан гарсан ISO 26000 Олон улсын стандарт, нийгмийн хариуцлагын ойлголт хүрээ, түүнийг дээшлүүлэх арга зам зэрэг сэдвийг хамарч НҮБ, түүний салбар байгууллагуудаас гаргасан санаачилга, баримт бичиг, зохиогчийн өөрийн сургалт, судалгааны ажлын дүн, манай орны зарим байгууллага, компаниудын туршлагад тулгуурласан байна. Тус бүтээл нь нэг талаар Удирдлагын академийн сонсогчдод зориулсан сургалтын хэрэглэгдэхүүн нөгөө талаар компанийн хариуцлагын асуудлыг сонирхон судалдаг хүн, төр, захиргаа, бизнесийн байгууллагын удирдах ажилтан, менежерүүдэд зориулсан гарын авлага болох юм.

  • Зохиогч:Шуурав Я
  • Хэвлэлийн газар:Номт пресс
  • Хэвлэгдсэн он2012

Энэхүү товхимолд Англо-Америк хэв маягийн, банк-зээлийн системд суурилсан, гэр бүлийн загваруудын мөн чанар, онцлогийг нээн харуулахыг хичээсэн бөгөөд ингэхдээ нээлттэй зах зээлийн загварыг Англи, Америкийн жишээн дээр, харин банк зээлийн системд суурилсан загварыг Герман, Японы компаниудын засаглалын онцлогтой уялдуулан авч үзсэн болно. Гэр бүлийн загварын хувьд Итали, Франц, Швед, БНСУ-ын эдийн засагт чухал байр суурьтай томоохон бүлэглэлүүдийн засаглалын механизмын онцлогийг иш үндэс болголоо. Түүнчлэн манай уншигч, хэрэглэгчид өөрийн орны нөхцөл байдлыг дээрх улс орнуудын компанийн засаглалын ололт, туршлагатай харьцуулан үнэлэлт, дүгнэлт хийхэд дөхөмтэй байх болов уу хэмээн бодож одоо хүчин төгөлдөр үйлчилж буй "Монголын компанийн засаглалын кодекс", мөн "Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг үндсэн эхээр нь хавсаргажээ.

  • Зохиогч:Шуурав Я
  • Хэвлэлийн газар:Женерал принтинг
  • Хэвлэгдсэн он2012

Энэхүү сургалтын материалыг оюутан сурагчид, дипломын дараах шатны сургалтад оролцогчдод, багш нарт, менежментийг сонирхсон бүх хүмүүст зориулсан. Үүнийг боловсруулахдаа Монголын болон гадаадын их дээд сургуулийн хөтөлбөрийг харьцуулан үзэж "Ерөнхий менежмент" хичээлийн агуулгыг бүрэн гаргахыг хичээсэн. Энэ удаагийн хэвлэлд сургалтын арга, байгууллагын талаарх шинэ үзэл баримтлал, мэдлэгийн менежмент, суралцагч байгууллага, компанийн нийгмийн хариуцлагын асуудлыг шинээр оруулж, нэгдүгээр хэвлэлийн бүх хэсэг, бүлгийн нэр оноолт, хэл найруулгыг дахин хянасан байна.

  • Зохиогч:Шуурав Я
  • Хэвлэлийн газар:Женерал принтинг
  • Хэвлэгдсэн он2009

Зохиогчид "Стратегийн удирдлага" хичээлийг Удирдлагын академид зааж ирсэн туршлагыг иш үндэс болгон шинэ зууны менежментийн парадигмагийн агуулгаас стратегийн удирдлагын асуудлыг зориуд сонгон авч уншигч танд толилуулж байна. Уг бүтээлийг нийгмийн амьдралын аль ч салбар, удирдлагын бүх түвшинд удирдах ажил хийдэг хүмүүс, багш, судлаач, оюутан сурагч хэн боловч ашиглах боломжтой.

  • Зохиогч:Шуурав Я., Ганбаатар Д
  • Хэвлэлийн газар:Мөнхийн үсэг
  • Хэвлэгдсэн он2002