Нүүр   > Хайлтын утга:   au:Энхтуяа Д
Хайлтын нарийвчлал
Илэрц

Хайлтын үр дүнд 7 бичлэг олдлоо.

Filter

Энэхүү номыг социалист хууль ёс, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт явдалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай сургаал, зорилтууд, социалист орнуудын туурвисан ном зохиолуудад дүн шинжилгээ хийн тэдгээрт тулгуурлан бичсэн. Шүүн таслах мөрдөн байцаах байгууллагуудын практик болон эрүүгийн хэргийн 300 орчим хавтаст материалд судалгаа хийж танхайрах гэмт хэргийн талаар гарч байсан хууль тогтоомжийн хөгжил, танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүн төрөл, ял оногдуулах журам, энэ хэргийг бусад төрлийн хэргээс ялган зүйлчлэх асуудал танхайрагч бие хүн, түүний криминологи шинж, нөлөөлөгч хүчин зүйл, урьдчилан сэргийлэх арга зам зэрэг асуудлуудыг анх удаа авч үзсэн байна.

  • Зохиогч:Жанцан С
  • Хэвлэлийн газар:УХГ
  • Хэвлэгдсэн он1988

Хүн бүр өдөр тутамдаа эрх зүйн харилцаанд татагдан оролцож байдаг. Тиймд эрх зүйн нарийн төвөгтэй адармаатай харилцаанд оролцож буй хэн бүхний эрх зүйн мэдлэгт бага ч болов тус болохын тулд социалист эрх зүйн нэг ёсны "цагаан толгойг" таниулах зорилгоор энэ товхимлыг бэлтгэсэн байна.

  • Зохиогч:Амарсанаа Ж
  • Хэвлэлийн газар:УХГ
  • Хэвлэгдсэн он1988