Бидний тухай

МУИС-ийн цахим номын сан “e-library.num.edu.mn” нь Монгол Улсын Их Сургуулийн Номын сангийн хэвлэмэл сан хөмрөгийг түшиглэн хөгжүүлж буй Монголдоо анхдагч цахим номын сан бөгөөд ном, сэтгүүл, судалгааны бүтээл, тайлан статистик гэсэн үндсэн дөрвөн төрөлтэй. Төрөл тус бүр нь 2-14 дэд төрөл болон задарсан.
Хайлтын систем нь номын агуулга, түлхүүр үг, шинжлэх ухааны ангилал, зохиогч, эмхтгэгч, бүтээлд оролцсон бусад хүмүүсийн нэр, бүтээл хэвлэгдсэн огноогоор гэх мэт олон хувилбараар илрүүлэх боломжийг олгодог.
Энэхүү цахим номын сан нь их, дээд сургууль, шинжлэх ухааны академи, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн суралцагч, судлаачдын хувьд нэн чухал ач холбогдолтой цахим нөөцтэй. Одоогийн байдлаар зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлтэй 13,000 орчим ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг дижитал хэлбэрт шилжүүлэн уншигч-хэрэглэгчдэд хүргэж байна.