Жагсаалт
Нийтийн жагсаалт:
Нээлттэй сурах бичиг
Шинэ ном /2022 №2/
Шинэ ном /2022 №3/
Бүгдийг харах
Хувийн жагсаалт:
Жагсаалт үүсгэхийн тулд нэвтэрж орно уу
Тусламж
Нэвтрэх
Жагсаалт
Нийтийн жагсаалт:
Нээлттэй сурах бичиг
Шинэ ном /2022 №2/
Шинэ ном /2022 №3/
Бүгдийг харах
Хувийн жагсаалт:
Жагсаалт үүсгэхийн тулд нэвтэрж орно уу
Тусламж
Текст томруулах:
   
Нэвтрэх
Та өөрийн Сиси системийн эрхээр нэвтэрч орно уу!!!
Нэвтрэх
Түгээмэл асуулт хариулт
Зааварчилгаа видео
Номын сангийн уншигчаар хэрхэн бүртгүүлэх вэ?
МУИС-ийн үнэмлэх /оюутан, магистр, доктор, багш, ажилтан/ ашиглан номын сангийн уншигчаар бүртгүүлж үйлчилгээ авна. Номын сангийн систем нь МУИС-ийн удирдлагын Сиси мэдээллийн системээс таны мэдээллийг автоматаар татаж авах бөгөөд суралцагч та “Идэвхтэй сурч байгаа” төлөвт байх шаардлагатай.
Гэрээр ном олгох фондоос хэдэн ном, хэдэн хоногийн хугацаатай авч болох вэ?
Номын сангийн цахим хуудас http://library.num.edu.mn/ хаягаар хандан, үйлчилгээ хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Салбар сургуулиас гэрээр ном авсан нөхцөлд, төв номын сангийн гэрээр ном олгох фондоос ном нэмж авч болох уу?
Болно.
Уншлагын танхимаас гэрээр ном олгох уу?
Чөлөөт сонголттой уншлагын танхимаас гэрээр ном олгохгүй зөвхөн сууж унших боломжтой.
Гэрээр ном авсан нөхцөлд номын хугацааг дахин сунгах уу?
Тухайн номын эрэлт, хүртээмжээс хамаарч сунгах эсэхийг номын санч шийднэ.
Номын хугацаа хэтэрсэн нөхцөлд мөнгө төлөх, үйлчлүүлэх эрх хасагдах тухай тайлбар хэлж өгнө үү?
Номын сангийн цахим хуудас http://library.num.edu.mn/ хаягаар хандан, МУИС-ийн номын сангийн журмаас мэдээлэл авах боломжтой.
Эрдэм шинжилгээний уншлагын танхимаар бакалаврын оюутан үйлчилгээ авч болох уу?
Уншлагын танхимуудад байхгүй, зөвхөн эрдэм шинжилгээний фондод байгаа номыг бакалаврын уншигчдад өдрөөр олгоно.
Номын сангийн EBSCO HOST онлайн мэдээллийн санг хэрхэн ашиглах вэ?
Номын сангийн цахим уншлагын танхим №307 тоотод ирж номын санчаас сургалт авах боломжтой. Мөн номын сангийн цахим хуудас http://library.num.edu.mn/ хаягаар хандан, гарын авлага хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Ном болон судалгааны ажлыг хуулбарлан авч болох уу?
Монгол улсын зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, “МУИС-ийн номын сангийн журам”-ын дагуу хуулбарлан авах боломжтой.
Номын сан 24 цагаар үйлчилгээ үзүүлэх үү?
24 цагийн уншлагын танхимын үйлчилгээг даваа-баасан гарагт үзүүлж байна. Уншигч та 24 цагийн уншлагын танхимаар үйлчлүүлэх бол номоо 17 цагаас өмнө https://www.facebook.com/NUMlibrary хаягаар хандан урьдчилан захиалах болон МУИС-ийн номын сангийн 107 тоот буюу нэг цэгийн үйлчилгээний хэсэгт ирж өгөх боломжтой.
Электрон каталог гэж юу вэ?
МУИС-ийн номын сангийн электрон каталогид цаасан болон цахим материалын мэдээллийг каталогжуулан оруулсан. Уншигч та http://catalog.num.edu.mn хаягаар хандан сургалт судалгаанд ашиглагдах ном, хэвлэлийн бүтээгдэхүүн номын санд байгаа эсэх, аль уншлагын танхимаас захиалан авах боломжтой талаарх мэдээллийг авах боломжтой.
Номын сангийн электрон каталогоос номоо хэрхэн хайх вэ?
Номын сангийн цахим хуудас http://library.num.edu.mn/ хаягаар хандан, гарын авлага хэсгээс үзэх. Мөн номын санч нараас зөвлөгөө тусламж авах боломжтой.
Номоо урьдчилан онлайнаар захиалж болох уу?
Номоо урьдчилан онлайнаар захиалах боломжтой. Та номын сангийн цахим хуудас http://library.num.edu.mn/ хаягаар хандан, гарын авлага хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Уншигч ном алдаж үрэгдүүлсэн тохиолдолд хэрхэн төлөх вэ?
Номын сангийн цахим хуудас http://library.num.edu.mn/ хаягаар хандан, МУИС-ийн номын сангийн журмаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
МУИС-ийн номын санд гадны уншигч суух боломжтой юу?
Суух боломжтой.
Гадны уншигчдад номын сангийн уншигчийн үнэмлэх нээх үү?
Уншигчийн үнэмлэх нээхгүй. Төлбөрт үйлчилгээг санал болгодог. МУИС-ийн номын сангийн суудлын тоо, номын сангийн багтаамжаас шалтгаалж өдөрт 15 хүртэлх гадны уншигч хүлээн авдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг 77307730-1424 утсаар лавлах боломжтой.
Гадны уншигчдад ном болон судалгааны ажлыг гэрээр олгох уу?
Гадны уншигчдад гэрээр ном олгохгүй, зөвхөн уншлагын танхимаар сууж унших боломжтой
Лавлагаа мэдээллийн үйлчилгээг хэрхэн авах вэ?
МУИС-ийн номын сан нь лавлагаа мэдээллийн хоёр номзүйчтэй бөгөөд Номын сангийн №409 тоотод ажиллаж байна. Уншигч та лавлагаа мэдээллийн үйлчилгээг амаар, бичгээр /ажлын 3 хоног/, утсаар (75754400-1411, 75754400-1412) болон онлайнаар (http://library.num.edu.mn) дамжуулан авах боломжтой.
Номын сантай холбогдолтой мэдээ мэдээллийг хаанаас авах вэ?
МУИС-ийн номын сан нь бие даасан цахим хуудас http://library.num.edu.mn болон facebook.com/NUMlibrary фэйсбүүк хуудсаар дамжуулан номын сантай холбоотой мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэж байна.