Энэхүү бүтээлийг оюутны бие дааж суралцахад нь зориулж гол үндсэн асуудлын нарийн тайлбарлан, тухайн физик үзэгдэл процессыг зураг дүрслэлээр тод харуулахыг оролдов. Оюутан онолоор үзсэн зүйлээ практикт хэрэглэж сурах, тухайн материалыг хир зэрэг ойлгож эзэмшсэн талаар өөрөө өөртөө хяналт тавих зорилгоор аль болох амьдралд ойр жишээ бодлогуудыг сонгож " тэдгээрийг бодох аргачлал зохих тайлбартайгаар, бие даалтын бодлогуудыг хариугийн хамт бүлэг бүрийн сүүлд оруулсан байна.
Нэмэлт засвар, зарим нэг өөрчлөлт оруулсан энэхүү сурах бичиг нь бакалаврын сургалтын түвшинд бичигдсэн Ерөнхий физикийн цахилгаан соронзоны хоёр дахь удаагийн хэвлэл юм. Энэ номын өмнөх хэвлэлээс ялгарах тал нь зарим бүлэг сэдвийг дэлгэрүүлэн нэмэлт оруулж, номын нийт зургийг сайжруулан дахин зурж, математик томьёоны бичлэгийг нэг мөр болгон стандартын дагуу болгосон. Оюутныг сурах арга барилд төлөвшүүлэх, тэдний бие дааж суралцах үйл ажиллагааг хөгжүүлэх зорилгоор уг номын бүлэг бүрийн төгсгөлд өмнө үзсэн сэдэвтэй шууд холбоотой бөгөөд түүний практик хэрэглээ болгож 3-5 жишээ бодлогыг сонгон авч бодох аргачлалтай нь хамт оруулав. Мөн тухайн бүлэг сэдвийг хэрхэн ойлгож эзэмшиж байгаад оюутан өөрөө өөртөө хяналт тавьж, үнэлэлт өгөх зорилгоор бие дааж бодох 4-6 бодлогыг хөнгөнөөс хүндрүүлэх чиглэлээр хариутай нь хамт оруулж өгсөн байна.
Уг номыг ерөнхий физик үздэг бакалаврын түвшинд суралцаж буй их , дээд сургуулийн оюутанд зориулан бичсэн боловч энэ чиглэлээр суралцаж буй магистрантууд ашиглах боломжтой. Оюутны сэтгэн бодох чадварыг хөгжүүлж тэднийг бие дааж суралцах үйл ажиллагаанд сургах явдал их, дээд сургуулиудын өмнө тавигдаж буй нэг гол зорилт байдаг. Энэ үүднээс уг номд бүлэг бүрийн төгсгөлд өмнөх сэдэвтэй шууд холбоотой, түүний практик хэрэглээ болгож 3-4 жишээ бодлогыг сонгон авч бодох аргачлалтай нь хамт оруулсан байна.
Энэ бүтээлд МУИС-ийн Физик-Электроникийн сургуулийн физикийн салбарын механикийн лабораторид хийсэн ажлуудаас сонгосон лабораторийн 11 ажлыг оруулжээ. Мөн лабораторид анх ажиллаж байгаа оюутан зайлшгүй мэдэж эзэмшвэл зохих алдааны онол, хэмжилтийн үр дүнгийн боловсруулалт болон хэмжигч багажийн нониус, түүний нарийвчлалын тухай үндсэн ойлголт, ухагдахууныг хялбар жишээ, энгийн багаж дээр товч илэрхийлсэн байна.
Физикийн мэргэжлийн ангийн оюутанд зориулан бичсэн Ерөнхий физикийн оптикийн энэхүү сурах бичиг нь зарим нэг нэмэлт, засвар оруулсан хоёр дахь удаагийн хэвлэл юм. Уг номыг 60-аад оноос хойш МУИС, Ховдын Багшийн Дээд Сургуулиудын мэргэжлийн болон мэргэжлийн бус ангид уншиж байсан лекцийн материалд тулгуурлан 7 бүлэг 49 зүйлтэйгээр бичжээ.
Физикийн мэргэжлийн ангийн оюутанд зориулан бичсэн энэ номыг бакалаврын түвшний сургалтын хөтөлбөртэй нягт уялдуулан сурах бичиг болгон бичсэн байна. Уг номыг 1970-аад оноос хойш МУИС, Ховдын Багшийн Дээд Сургуулийн физикийн мэргэжлийн болон мэргэжлийн бус ангид уншиж ирсэн лекцийн материалд тулгуурлан бичиж, онолын материалыг бататгах, түүний практик хэрэглээ болгон бүлэг бүрийн дараа хамгийн ерөнхий гэсэн 2-6 тооны бодлогыг бодох аргачилалтай хамт оруулсан байна.
Энэхүү хоёр дахь хэвлэлд 2001 онд хэвлэгдсэн анхны хэвлэлийн агуулгыг өөрчлөлгүй хэвээр нь үлдээж, тэнд байсан зарим нэг зарчмын бус алдаа мадгийг засаж, физикийн хуулиудын тодорхойлолт, томьёоны бичлэгийн стандартын дагуу болгож өөрчилсөн. Өмнөх хэвлэлийн бүр зургийг сайжруулсан программаар дахин зурж тод болгосон. Уг сурах бичгийг их, дээд сургуулиудын физикийн болон инженерийн мэргэжлээр сурч байгаа оюутнуудад зориулжээ.
Энэ ном нь механик, цахилгаан соронзон, молекул физик, оптик, атом ба цөм зэрэг сэдвүүдийг агуулсан 5 бүлгээс бүрдэх ба бүлэг бүрд ерөнхий физикийн нийт 53 лабораторийг оруулсан. МУИС-ийн Физик Электроникийн Сургуулийн оюутнуудад зориулсан өөрийн лабораторийн ажлуудыг багтаасан сурах бичиг болно.
Энэхүү эрдэм шинжилгээний бүтээлд Монгол Улсын Их Сургуулийн сургуулийн эрдэмтэн, судлаачдын бичсэн механик, лабораторийн ажил, молекул физик, лабораторийн ажил, хатуу бие, атом, цөм, лабораторийн ажлын талаарх 50 гаруй өгүүллийг багтаасан байна.