Их цааз”-ын эх бичгийн судалгаандаа уг цаазын эх бичгийг эх бичиг судлалын үүднээс задлан шинжилж, судалгааны хүрсэн үр дүнг нэгтгэн дүгнэж, хэл шинжлэлийн хүрээнд судлаачдын туурвисан судалгааны бүтээлүүд дэх “Их цааз”-ын орчуулга, хөрвүүлгийн алдаа, үг хэллэгийн тайлбарыг харьцуулан шинжлэх зэргээр эх бичиг, хууль цаазын сурвалж судлалын судалгаа хийхийг үндсэн зорилгоо болгож, Оросын эрдэмтэн К.Ф.Голстунскийн 1880 онд хэвлүүлсэн “Монголо-Ойратскшiе законы 1640 года” бүтээл дэх “Их цааз”-ын тод үсгийн эхийг гол хэрэглэгдэхүүнээр ашигласан. “Их цааз”-ын эх бичгийн судалгааг эх бичиг судлалын өнөөгийн төвшинд аль болох ойртуулахыг чармайн тус цаазын судалгааны тойм, уг эх, нэр, зохиогч, он цаг, газар орон, гол онцлог, агуулга, эх хэрэглэгдэхүүн, хэл бичгийн онцлог, галиг, тайлбар, харьцуулга, хөрвүүлэг, үгийн хэлхээ зэргийг нэгэн дор хамтатган судлахыг эрмэлзсэн байна.
Тус эмхэтгэлийн нэгдүгээр хэсэгт монголчуудын өмнөх тогтолцоонд дагаж мөрдсөн 1924, 1940, 1960 оны Үндсэн хууль болон 1992 оны ардчилсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан түүхийн асуудлыг хөндөж, тэдгээрт орсон нэмэлт, өөрчлөлтийн тойм лавлагаа, харьцуулсан судалгаа, хоёрдугаар хэсэгт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд хийсэн дүн шинжилгээ мөн дагаж мөрдсөн дөрвөн үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулгыг тусгасан энэхүү бүтээлийг Үндсэн хуулийг сонирхон судлагч хэн бүхэнд танилцуулах зорилготой болно.
Энэ бүтээлд хууль зүйн шинжлэх ухааны хүрээнд туурвисан 150 гаруй эрдмийн зэрэг хамгаалсан бүтээл, их дээд сургуулиудын 1900 орчим магистрын зэрэг хамгаалсан бүтээл, 1700 гаруй ном, сурах бичиг, 5000 орчим эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл, 900 орчим барим бичиг, эрх зүйн акт, эмхэтгэлүүд, 140 судалгааны тайланг багтаасан байна.