Нүүр   > Хайлтын утга:   au:Гомбосүрэн Ц
Хайлтын нарийвчлал
Илэрц

Хайлтын үр дүнд 10 бичлэг олдлоо.

Filter

Философийн асуудлыг сургалт, сурталчилгаанд авч үзэхдээ зөвхөн нэг сургаалын үүднээс авч үздэг өрөөсгөл байдлыг даван туулж, тухайн асуудалд холбогдох гол гол сургаал, баримтлалыг аль болох бүрэн хамарч, тэдгээрийг жишин авч үзэж хамгийн гол нь нийтлэг үндэслэл, томьёоллуудыг нь илрүүлдэг байх үйл ажиллагаа бол философийн онолд хандах олон ургалч зарчмын шаардлага билээ. Энэ сурах бичиг уг шаардлагыг баримтлахыг хичээнгүйлэн мэрийсэн бөгөөд номын бүлэг бүрийн төгсгөлд нэмэлт унших зохиолын нэрсийг жагсаасан байна.

  2.0

  • Зохиогч:Гомбосүрэн Ц
  • Хэвлэлийн газар:Артсофт
  • Хэвлэгдсэн он2014

Философи нь үүссэн эртний үеэсээ өнөөг хүртэлх бүх түүхийнхээ туршид хэлний тухай чухал чухал асуудлыг авч үзэн, улмаар тэдгээрээ тодорхой байдлаар шийдвэрлэн тайлбарлаж иржээ. Энэхүү бүтээлд хэлний тухай философийн хэв маяг, ойлголт, хэлний тухай сонгодог философи болон орчин үеийн философийн үзэл баримтлалыг авч үзэн үүсэл хөгжил, урсгал чиглэлүүд, төлөөлөгчид, сэтгэгчдийн байр суурийг тайлбарласан байна.

  • Зохиогч:Гомбосүрэн Ц
  • Хэвлэлийн газар:МУИС-ийн хэвлэх үйлдвэр
  • Хэвлэгдсэн он2010

Христосын шашны гурван чиглэл болох католик, үнэн алдартан, протестантизмын чиглэлийг хамтад нь христосын шашны философи хэмээн үзээд тус шашны орчин үе дэх гол чиглэлийн ерөнхий агуулгыг нээн илрүүлж дэлхий ертөнцийн өнөөгийн философийн амьдралд ямар христосын шашны философи ямар нөлөө үзүүлж байгааг илэрхийлэхийг зорьсон.

  • Зохиогч:Гомбосүрэн Ц
  • Хэвлэлийн газар:Бемби сан
  • Хэвлэгдсэн он2001

Монгол Улсын гавъяат багш, Алтан гадас одон, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан тэмдэг зэрэг шагналтай, МУИС-ийн зөвлөх профессор, доктор профессор Цэдэндагвын Гомбосүрэн ээлжит бүтээлээ толилуулж байна. Тэрээр орчин үеийн философи чиглэлүүд, соёлын философи, үнэлэмжийн философи, нийгмийн харилцааны философи, шашны тухай философи, түүхийн философи, шинжлэх ухааны философи, эрхзүйн философи, улс төрийн философи, эдийн засгийн философи, феминист философи, хүний тухай философи, монголын философийн түүх, логик зэргийн сэдвээр 20 гаруй ном, 90 гаруй өгүүллийг бие дааж болон бусадтай хамтарч бичсэн ба дотоод, гадаадад болсон эрдэм шинжилгээний 30-аад хуралд илтгэл тавьсан билээ.

  • Зохиогч:Гомбосүрэн Ц
  • Хэвлэлийн газар:Артсофт
  • Хэвлэгдсэн он2014

Энэ номд шинжлэх ухааны мэдлэг үүсэж, өөрчлөгдөж ирсэн түүхийг онолын болон туршлагын мэдлэгийн аль нэгний юм уу аль алины төвшинд нягтлан хөөж судалсны үндсэн дээр уламжлалт материалист ба идеалист янз бүрийн философиос ангид философи дүгнэлт ба баримтлалууд боловсруулсан тийм зарим чиглэлийг авч үзсэн. Анхны позитивизм, түүний дараагийн шатууд болох эмпириокритицизм, неопозитивизм, улмаар неопозитивизмыг шүүмжлэн гарч ирсэн постпозитивизмын талаар авч үзсэн. Эдгээр философийн түүхэн дараалал бол өмнөх шатны баримтлалуудыг дараах шатны нь баримтлалууд засаж, сайжруулж, олон талтай болгож ирсний түүх байдаг юм. Тэдгээр тухай тухайн баримтлалд плюралист арга зүйн үүднээс эерэг, сөрөг аль аль талыг нь илрүүлж үнэлгээ өгөх нь энэ номын зорилго юм.

  • Зохиогч:Гомбосүрэн Ц
  • Хэвлэлийн газар:МУИС-ийн хэвлэх
  • Хэвлэгдсэн он2004

Ёс зүйн түүхэн ба орчин үеийн янз бүрийн сургуультай танилцах нь онолын төдийгүй практикийн чухал ач холбогдолтой. 1990-ээд оноос өмнөх манайд хэвлэгдэж ирсэн бүтээлүүд нь зөвхөн марксизм-ленинизмийнийг онолын болон арга зүйн үндсээ болгож тайлбарлаж ирсэн. Хэт нэг талыг барьсан энэ учир дутагдлыг засах мэргэжлийн хүмүүсийн анхаарлыг хандуулах, эргэлзээг тайлах зорилгоор ёс зүйн сургаалын үүсэл бүрдэл, түүний түүхэн тойм, орчин үеийн ёс зүйн нөлөө бүхий чиглэлүүд, категориудыг тайлбарлан хавсарга ёс зүйн асуудлыг хөнджээ.

  • Зохиогч:Гомбосүрэн Ц
  • Хэвлэлийн газар:Арвай
  • Хэвлэгдсэн он2008

Зохиогч энэхүү бүтээлдээ структурализм, постструктурализм, постмодернизм гурван чиглэлийн үүсэл зорилго, үндэслэл, төлөөлөгчид, онолын хандлага эдгээрийн салбар урсгалуудын тухай тайлбарласан бөгөөд агуулгаараа өрөөсгөл бөгөөд амьдрал, туршлагаар няцаагдаж ирсэн философийг сурталчлах зорилготой.

  • Зохиогч:Гомбосүрэн Ц
  • Хэвлэлийн газар:МУИС-ийн хэвлэх үйлдвэр
  • Хэвлэгдсэн он2006

Энэ номд XIII зууны эхнээс XX зууны 20-иод он хүртэлх үеийн Монголын эдийн засаг, нийгмийн бүтэц ба нийгмийн харилцаа, төр, оюун санааны амьдрал зэргийн бүрэлдэл ба өөрчлөлтийг олон ургалч онол, арга зүйн үндсэн дээр авч үзээд манай уламжлалт нийгэм бол феодализм биш гэсэн дүгнэлт хийсэн. Түүхийн сурвалжууд болон дотоод, гадаадын түүхч эрдэмтдийн бүтээлийг судлагдахууныхаа үндсэн материал болгосон байна.

  • Зохиогч:Гомбосүрэн Ц
  • Хэвлэлийн газар:ШУХ-ийн Эрдэм
  • Хэвлэгдсэн он1995

Уг бүтээл нь түүхийн мэдлэгийн талаарх философи үнэлэмжийн хэв маягууд, Өндөр Гэгээн Занабазарын гадаад бодлого, үйл ажиллагаанд орчин үеийн Монголын түүхчид өгдөг үнэлгээ, Монгол романууд дахь Өндөр Гэгээн Занабазарын дүр, Монголын түүхийн мэдлэгийн агуулгад постструктуралист, постмодернист тайлбар өгөх нь зэрэг агуулгыг багтаасан. Түүхэн баримт, үйл явдлын тухай, түүний дотор түүхэн бие хүний амьдрал, үйл ажиллагааны тухай мэдлэгийн агуулга нь баттай үнэн байх болоцоо хязгаарлагдмал байдгийг Өндөр гэгээн Занабазарын талаарх түүхийн судалгааны янз бүрийн тайлбарт болон түүхэн романууд дахь өөр өөр үнэлгээнд тулгуурлан орчин үеийн философийн зарим үндэслэлийн үүднээс товч илэрхийлжээ.

  • Зохиогч:Гомбосүрэн Ц., Дагзмаа Б
  • Хэвлэлийн газар:Артсофт
  • Хэвлэгдсэн он2016

Энэхүү номондоо амьдралын тухай философийг тайлбарлан бичихдээ түүнийг орчин үеийн бусад философиос дээгүүр тавих зорилго тавиагүй юм. Энэ бол бусад философийн л адил онолын төвшин дэх өөрийн гэсэн тодорхой хэв маягтай үнэлэмжийн мэдлэг мөн. Гэхдээ энэхүү онолын үнэлэмжийг хүндэлж, дэмжин эзэмших хэд хэдэн шалтгаан бий. Зарим шалтгааныг нь энэ философи үүсэн дэлгэрсний нь түүхэн өчигдөр, өнөөдөр, маргааш болдог гурван хугацаа тус бүр дэх тэргүүн эгнээний зарим философитой хэрхэн холбогддог талаар дурджээ.

  • Зохиогч:Гомбосүрэн Ц., Дагзмаа Б
  • Хэвлэлийн газар:Тотопресс
  • Хэвлэгдсэн он2022