Нүүр   > Хайлтын утга:   au:Дэлгэрмаа Б
Хайлтын нарийвчлал
Илэрц

Хайлтын үр дүнд 17 бичлэг олдлоо.

Filter

Энэ номд сонгодог гоо зүйн үзлийн үүссэн түүхэн нөхцөл, сонгодог гоо зүйн үзэл дэх уламжлал шинэчлэлийн асуудал, гоо зүйн үндсэн асуудал ба категориудыг сонгодог гоо зүйн төлөөлөгчид хэрхэн боловсруулсан, урлагийн үүсэл, мөн чанар, нийгмийн үүрэг, хөгжлийн хандлагыг тэд хэрхэн үзэж байсан зэрэг асуудлуудыг авч үзсэн болно. Дорно дахины гоо сайхны үзлийг судлахад Өрнийн гоо сайхны үзэл, онцолбол Германы сонгодог гоо зүйн үзэл онол арга зүйн үндэс болж өгдөг учраас энэ сэдвийг сонгож бичсэн. Түүнчлэн Германы сонгодог гоо зүйн төлөөлгч Кант, Гегель, Фихте, Шеллинг, нарын үзлийг голлон авч үзсэн.

  • Зохиогч:Төмөрбаатар Ж., Дэлгэрмаа Б
  • Хэвлэлийн газар:МУИС-ийн хэвлэх
  • Хэвлэгдсэн он2007

Энэхүү номонд урлагийн тухай ойлголтыг философийн онолын үүднээс тайлбарлаж гаргаж ирэхийг зорилоо. Удирдтгал хэсэгт философийн талаар товч ойлголтыг өгч, философийн олон салбаруудын нэг нь урлагийн философи юм гэдгийг тайлбарлаж, урлагийн философийн судлах зүйлийг бичив. Номын I бүлэгт урлагийн философийн үүсэл, хөгжил, түүхэн тоймыг бичиж, II бүлэгт урлагийн философийн онолын асуудлуудыг, III бүлэгт урлагийн философийн практик асуудлуудыг тусгасан байна.

  • Зохиогч:Дэлгэрмаа Б
  • Хэвлэлийн газар:Удам соёл
  • Хэвлэгдсэн он2022

“Гоо зүй” хэмээх энэ сурах бичгийг үндсэн 4 бүлэгтэйгээр бичсэн ба 1 бүлэгт гоо зүйн түүх, 2-р бүлэгт гоо зүйн онол,3-р бүлэгт урлагийн тухай ойлголт, 4-р бүлэгт урлагийн төрөл зүйлийн тухай бичсэн.Та бүхэн энэхүү номыг уншсанаараа гоо зүйн шинжлэх ухаан анх хэзээ үүссэн, ямар үе шатуудыг туулж хөгжсөн болох тухай, гоо зүйн шинжлэх ухааны онолын ойлголтууд, урлагийн тухай ойлголт, урлагийн төрөл зүйлүүдийн тухай, гоо сайхны соёл, орчин үеийн философи-гоо зүйн урсгал чиглэлүүдийн тухай мэдлэгийг олж авах болно. Орчин үеийн соёлт хүний зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэгийн нэг нь гоо зүйн мэдлэг бөгөөд гоо сайхны соёл, хүмүүжил, ёс суртахууны хүмүүжил, хүний төлөвшил харилцааны соёлын асуудал өнөөдөр чухлаар тавигдаж байгаа.

  • Зохиогч:Дэлгэрмаа Б
  • Хэвлэлийн газар:Удам соёл
  • Хэвлэгдсэн он2011

Зохиогч нь Шанхай хотод хэд хэдэн удаа (2000, 2002, 2003 онд) очсон бөгөөд тэнд байхдаа үзсэн харсан зүйл, бичсэн тэмдэглэлээ ашиглан, Шанхайн тухай гадаад хэл дээрх "хэдэн номуудыг уншиж судалсны үндсэн дээр уг номыг бичсэн. Шанхай хотын тухай баримтуудыг Хятадын профессор Хан Рунлианы 2005 онд бичсэн “Guide to Shanghai” ном (англи хэл дээр), Сун Цаогийн “ХХ зууны Шанхай” (хятад хэл дээр) номуудаас авч хэрэглэв. Мөн Монгол-Хятадын хамтарсан “DCS” компанийн гүйцэтгэх захирал, дүү Б.Дэлгэрбат, дүү Б.Дэлгэрбаяр нарын 2003, 2004, 2005 онд Шанхайд хийсэн видео бичлэг, “фото зураг, хувийн тэмдэглэл болон Шанхай хотын иргэн Цэнгүний (Чэн Ши Чин) ярианд тулгуурлан номыг бичсэн болно. Орчин үеийн соёлт хот Шанхайн тухай энэ номд өгүүлнэ. Шанхайн Ази, Европын архитектур хосолсон байшин барилгууд, Хятадын нийгэм, түүх соёлын дурсгалт газрууд, Шанхай хотын түүх, Хятадын эртний сүм хийдүүд, орчин үеийн тэнгэр баганадсан өндөр барилгууд, Шанхайгаас төрж гарсан алдарт хүмүүсийн тухай энд яригдана.

  • Зохиогч:Дэлгэрмаа Б
  • Хэвлэлийн газар:Адмон
  • Хэвлэгдсэн он2006

Соёл судлалын шинжлэх ухааныг “Соёлын онол”, “Соёлын түүх” гэсэн хоёр үндсэн хэсгээр судалдаг. Сэргэн мандалтын үеийн /Ренессанс/ соёл нь соёлын түүхийн томоохон үеүдийн нэг юм. Зохиогч Сэргэн мандалтын үеийн соёлыг онцгойлон авч үзэж тусгай товхимол болгон гаргаж байгаагийн учир нь, энэ бол дэлхийн соёлын түүхийн хамгийн чухал үе бөгөөд хүн төрөлхтний түүхэнд гайхамшиг болон мөнхлөгдсөн, хүний биеийн болон оюун санааны жинхэнэ төгсжилтийг үзүүлж чадсан урлаг, соёлын олон бүтээлүүд чухам эл үед л буй болсон билээ. Тухайлбал, Леонардо да Винчийн “Жоконда”, Рафаэлийн “Сикстиний эх дагина”, Микеланжелогийн “Давид”, Шекспирийн “Ромео Жульетта” гэх мэт бүтээлүүдийг юуны өмнө дурьдах нь зүйтэй. Сэргэн мандалтын үед л соёл урлаг дээд хэмжээндээ хүртэл цэцэглэн хөгжиж чадсан.

  • Зохиогч:Дэлгэрмаа Б
  • Хэвлэлийн газар:Бит сервис
  • Хэвлэгдсэн он2002

Энэхүү гоо зүйн хичээлийн тестийн номыг МУИС-ийн философи, түүх, социологи, шашин судлал, хэл, сэтгүүл зүй, урлаг судлал зэрэг салбаруудад өөрийн уншсан лекц болон 1997 онд Казахстаны Алмата, 1998 онд Унгарын Будапешт хотноо олон улсын их, дээд сургуулиудын залуу багш нарын зуны курст философи, культурологийн чиглэлээр, мэргэжлээ” дээшлүүлж байхдаа олж ирсэн англи, орос ном зохиолуудад тулгуурлан зохиосон.

  • Зохиогч:Дэлгэрмаа Б
  • Хэвлэлийн газар:МУИС-ийн хэвлэх
  • Хэвлэгдсэн он2001

Энэхүү бүтээлд буриадуудын үүсэл, угсаа гарвал, шашин шүтлэг, Оросын мэдэлд орсон үе болон Халх голын буриадууд тэдний онцлогийн тухай өгүүлжээ. Мөн тэдний ахуй амьдрал, боловсрол, алдарт түүхэн хүмүүсийн тухай бичсэн байна. Уг түүхийг бичихдээ ОХУ-ын Улаан-Үд хотод хэвлэгдсэн буриад хэл дээр бүтээлүүд болон зохиогч өөрийнхөө өвгөн аавын хийж бичсэн судалгааны ажил дээр тулгуурласан байна.

  • Зохиогч:Санжаажамц Л., Дэлгэрмаа Б
  • Хэвлэлийн газар:Адмон
  • Хэвлэгдсэн он2004

“Философи ба уран зохиол” хэмээх энэхүү номонд уран зохиол нь хэрхэн философитой холбогдож байгаа асуудлуудыг философийн үндсэн ойлголт категориуд, орчин үеийн философи ба уран зохиолын урсгал чиглэлүүд, философи ба уран зохиол гэсэн 4 бүлэгт хуваан авч үзсэн бөгөөд дэлхийн алдартай Нобелийн шагналт зохиолчид, мөн монголын зохиолчдын бүтээлүүдээс ишлэл авч, тайлбарлажээ. Мөн хавсралтанд Нобелийн шагналт болон Пулитцерийн шагналт зохилчдын нэрсийг оруулж өгчээ.

  • Зохиогч:Дэлгэрмаа Б., Дэлгэрбат Б
  • Хэвлэлийн газар:Удам соёл
  • Хэвлэгдсэн он2016

Энэ номонд Английн философич Ф.Бэкон, Т.Гобсс, Францын философич Вольтер, Ш.Монтескье, Д.Дидро, К.Гельвеций, Даламбер, Ж.Ж.Руссо, Германы философич А.Баумгартен, И.И.Винкельман, И.Г.Гердер зэрэг 20 гаруй нэрт соён гэгээрүүлэгчдийн философи ба гоо зүйн үзлийн тухай онол сургаалыг багтаасан байна.

  • Зохиогч:Дэлгэрмаа Б., Дэлгэрбаяр Б
  • Хэвлэлийн газар:Удам соёл
  • Хэвлэгдсэн он2019

В.Инжаннашийн мэндэлсэний 180 жилийн ойд зориулан Монголын их эрдэмтэн зохиолч, соён гэгээрүүлэгч, философич Инжаннашийн гүн ухаан - гоо зүйн үзлийг тусгахдаа зохиол бүтээлүүдийнх нь талаарх уран сайхан дүрслэл, онцлогуудыг тодруулан тайлбарласан.

  • Зохиогч:Дэлгэрмаа Б., Дэлгэрбаяр Б
  • Хэвлэлийн газар:Удам соёл
  • Хэвлэгдсэн он2017

Философийн ухааны доктор Б.Дэлгэрмаа, докторант Б.Дэлгэрбаяр нар “Кино ба ёс суртахуун” хэмээх бүтээлийг туурвин уншигчддаа хүргэж байна. Зохиогч энэхүү номондоо кино урлагийн ёс суртахууны үүрэг, үнэт чанарыг онцлон анхаарч, кино урлагийг ёс суртахуун, гоо зүйн харилцаа холбоонд нь тайлбарлах оролдлогыг хийсэн байна. Уг бүтээлдээ кино урлагийн танин мэдүүлэх, хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх, соёлжуулах зэрэг нийгмийн үүргийг тод томруун гаргасан төдийгүй энэхүү агуулгыг тодруулах зорилгоор өөрийн орны болон гадаадын кино урлагаас сорчлон авч тайлбарласан нь оюутан сурагчид, кино бүтээгчид, урлаг судлаачдад чухал ач холбогдолтой зүйл болсон.

  • Зохиогч:Дэлгэрмаа Б., Дэлгэрбаяр Б
  • Хэвлэлийн газар:Удам соёл
  • Хэвлэгдсэн он2015

Урлагийн тухай философийн ойлголт нь янз бүр байдаг ба энэ нь философийн олон чиглэлийн төлөөлөгчдийн ертөнцийн үзэх үзэл, итгэл үнэмшил, сонирхол, байр суурь ялгаатай байдгийн илрэл юм. Энэ номын I бүлэгт урлагийн философийн сургаалууд хэрхэн үүссэн түүх, II бүлэгт урлагийн философийн онолын асуудал, III бүлэгт урлагийн философийн практик асуудлын тухай бичсэн байна.

  • Зохиогч:Дэлгэрмаа Б
  • Хэвлэлийн газар:Удам соёл
  • Хэвлэгдсэн он2012