Нүүр   > Хайлтын утга:   au:Ньютон Исаак
Хайлтын нарийвчлал
Илэрц

Хайлтын үр дүнд 3 бичлэг олдлоо.

Filter

Тус ботид масс, хүч, инерци (материйн төрөлхийн хүч), импульс зэрэг физикийн үндсэн ойлголт, ажиглагчийн байрлал хурднаас үл хамаарах орон хугацааны үнэмлэхүй шинж чанарт тодорхойлолт өгч, өмнөх үеийн хөдөлгөх хүчнээс биеийн хурд хамаардаг тухай үзлийг залруулж, харин хурдатгал хамаардаг болохыг тогтоож, алдарт гурван хуулиа томьёолж, хөдөлгөөний ерөнхий тэгшитгэлийг бичжээ. Масс нь инерцийн ч таталцлын ч шинж чанар гэдэг ойлголтыг физикт оруулж, дурын төвлөрсөн хүчний орон дахь хөдөлгөөнийг тодорхойлсон байна. Таталцлын хуулийг томьёолж, Кеплерийн бүх хуулийн математик гаргалгааг хийж, гипербол болон парабол тойрог замаар өргөтгөж, гуравдугаар хуулийг хоёр биеийн массыг тооцон ерөнхий байдлаар гаргажээ. Бөмбөрцөг ба бусад төрлийн сунгасан биесийн ба төгсгөлгүй бага хэмжигдэхүүний ойлголтыг хэрэглэжээ.

  • Зохиогч:Ньютон Исаак
  • Хэвлэлийн газар:Соёмбо
  • Хэвлэгдсэн он2020

Тус бүтээл нь хүн төрөлхтний сэтгэлгээнд хувьсгалт эргэлт гаргасан аугаа их бүтээл төдийгүй XVI, XVII зууны турш механик, физик, астрономийн чиглэлээр гарсан гарамгай ололт бүхнийг нэгэн үзэл санаанд нэгтгэн нэгдмэл тогтолцоо бий болгож, цаашдын хөгжлийн чиг хандлагыг бодитой зааж өгчээ. Мөн орчны эсэргүүцлээс хамааруулан биеийн хөдөлгөөн, дүүжингийн хэлбэлзэл, гидромеханикийг тусгажээ. Зарим теоремыг батлахдаа аналитик арга, өөрийн флюксын аргыг хэрэглэжээ.

  • Зохиогч:Ньютон Исаак
  • Хэвлэлийн газар:Соёмбо
  • Хэвлэгдсэн он2020

И.Ныютон шинжлэх ухааны арга зүйн зарчмаа тодорхойлж, ертөнцийн тогтолцоо тэнгэрийн механик, түүнчлэн дэлхийн далайн таталт түлхэлтийн онол боловсруулжээ. Нар гариг, сар болон бусад дагуул сүүлт одны ажиглалт туршилтын баримтад тулгуурлан таталцлын хуулийг гаргасан. Нарийвчлал сайтай дүүжин хийж хүндийн хүч массын пропорционал чанарыг шалгаж, таталцлын хууль хэрэглэн гариг болон сарны масс далайн түрэлт ба таталтын хоорондын шүтэлцээг тодорхойлсон.

  • Зохиогч:Ньютон Исаак
  • Хэвлэлийн газар:Соёмбо
  • Хэвлэгдсэн он2020