"Бизнесийн эрх зүй" тус бүтээлд аж ахуйг эрхлэн хөтлөх ухаан-бизнесийн эрх зүйн үндсэн асуудал, уламжлал, компани түүний эрх зүйн байдал, компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах, санхүү бизнесийн нэр томьёоны товч толь гэх тэргүүтэй 4 бүлэг 11 сэдвийг дэлгэрэнгүй тусгажээ.
Тус бүтээлд XIII зууны үеийн Монголчуудын төр, ёс, эрх зүйн сэтгэлгээ, үзэл, хаан төрийн эрх барих байгууллага, төр, засгийн зохион байгуулалт, онцлог, төрийн байгууллага байгууламжийн тухайн үеийн зүй тогтолын талаархи ойлголт, амжилтын таамаглал дэвшүүлсэн болно.
Энэхүү номыг их дээд сургуулийн эрдэмтэн багш, оюутан, эрдэм шинжилгээний ажилтан, төрийн онол, эрх зүй, хууль цаазын түүх, ёс заншил, угсаатны зүй судлаач, сонирхогчдод зориулав. Тус бүтээлд Монголын эртний цааз хууль, хэв ёс, зан заншлын хэм хэмжээг харьцуулахдаа бичмэл хуулиудыг он цагийн дарааллаар авч судалсан ба зан заншлын уламжлал, залгамж, хөгжлийн асуудлыг үелэн авч тусгасан болно.
Иргэн бүр эрх зүйн мэдлэг, соёлтой болсноор төрийн хууль тогтоомжийн агуулга, ач холбогдол, хэрэгжих арга замыг сайтар ойлгож, нийгэм хамт олны дотор биеэ авч явахад болон аливаа үйлсэд хандахдаа хуульд зөвшөөрсөн, хориглосон алин болохыг ялгах чадвартай эрх үүргээ хэрэгжүүлж, өөрийн хууль ёсны эрх ашгийг зөвөөр хангаж чадна. Энэ номд эрх зүйн тухай, эрх зүй болон ёс суртахууны харьцаа, социалист эрх зүйг ухамсрын харьцаа, социалист эрх зүйн соёлын агуулга, шинж чанарын тухай авч үзсэн байна.
Төрөөс тогтоосон хууль түүнийг биелүүлэх ажиллагаа, хуулиар олгосон боломж зэрэг өөр өөр ойлголтыг илэрхийлсэн хууль, хууль зүй, хууль ёс, эрх, эрхзүй зэрэг үг хэллэг, нэр томьёо тогтон хэвшиж байна. Эдгээр ухагдахуун, ойлголтыг иргэдэд танилцуулах, түүнийг сахиж биелүүлэхтэй холбогдсон зарим асуудлыг социалист систем, хүмүүжилтэй холбон энэ номд өгүүлсэн.
Манай улсын хууль зүйн онол, түүхийн суурь асуудлын нэг болсон Монголын эрх зүйн түүхэн уламжлал, шинэчлэлийн харьцааны асуудлыг авч үзсэнээр, монголчуудын төр, ёс, хууль дээдлэх үзэл шинэчлэгдэх явцад хууль цааз, заншлын хэм хэмжээний уламжлалыг өөрийн орны өвөрмөц нөхцөл байдалд тулгуурлан хөгжүүлэх Монголын хууль зүйн шинжлэх ухааны нэг гол зорилтыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Чухам иймээс зохиогч монголын хууль цааз, заншлын асуудлыг сонгож Хүннү гүрэн болон Монголын нэгдсэн төр үүний дараах үеийн нийгмийн улс төрийн болон эрх зүйн системийг хамарч байгаа ч зөвхөн хууль цааз, зан заншлын хэм хэмжээний эх сурвалж болох гол хуулиудад задлан шинжилгээ хийж нэгтгэн дүгнэхийг зорьсон байна. Нэгдсэн төрийн үеийн феодалын эрх зүйн асуудлыг хөгжлийн явцад нь авч үзэн, түүний хууль, цааз, зан заншлын хэм хэмжээний бүтэц, шинж чанар, агуулга, онцлогийг судлан улмаар төр эрх зүйн онол, түүхийн үүднээс үнэлэлт дүгнэлт өгснөөр онцлог болсон байна.
"Бизнесийн эрх зүй" тус бүтээлд аж ахуйг эрхлэн хөтлөх ухаан-бизнесийн эрх зүйн үндсэн асуудал, уламжлал, компани түүний эрх зүйн байдал, компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах, санхүү бизнесийн нэр томьёоны товч толь гэх тэргүүтэй 4 бүлэг 11 сэдвийг дэлгэрэнгүй тусгажээ. Энэхүү номыг их дээд сургуулийн эрх зүйн салбарын оюутнууд, бизнес эрхлэгчид, сонирхогч хэн бүхэнд зориулав.
Энэхүү эрдэм шинжилгээний бүтээлд Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн, судлаачдын бичсэн физикийн шинжлэх ухааны талаарх 40 орчим өгүүллийг багтаасан байна.
Энэхүү эрдэм шинжилгээний бүтээлд Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн судлаачдын бичсэн цөмийн эрчим хүч, капитал зэвсэглэмжийн динамик, Монгол орны зарим нутгийн уур амьсгалын бүтэц ба цаг агаарын зарим үзүүлэлтийн хувьсал зэрэг 15 гаруй өгүүллийг багтаасан байна.